Түгжрэлийг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийж, тээврийн хэрэгслүүд тэгш, сондгой тоогоор замын хөдөлгөөнд оролцож буй. Гэсэн ч жолооч нар дүрмээ баримталдаггүй нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, зохиомол түгжрэл үүсгэж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Тодруулбал, жолооч нарын дийлэнх нь Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр зөрчил гаргадаг байна. Энэ мэтчилэн зөрчил гаргаж, зохиомол түгжрэл үүсгэсэн жолооч нарыг E_Police аппликейшнд мэдээлэх боломжтой болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Б.ЦЭЦЭГ