Хуш модноос ургах самар гүйцэд боловсорч амжаагүй байхад нь иргэд түүхийгээр нь их хэмжээгээр түүж, худалдан борлуулж байна. Хэрэв хууль бусаар самар түүж бэлтгэсэн тохиолдолд 5.4-27 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлгийн 8.1-т “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ. Тиймээс иргэд төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журмын дагуу олгосон эрхийнх нь хүрээнд тусгай зөвшөөрлийг авч самраа бэлтгэх шаардлагатай гэдгийг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас анхааруулж буй.
Самраа өгч буй хуш мод байгальд 50 гаруй жил ургасны дараа болцоо өгч эхэлдэг байна. Гэсэн ч хүний буруутай үйлдлээс болж гэмтсэн мод дахин ургах боломжгүй болох аюултай. Өөрөөр хэлбэл, самрын болц гүйцээгүй байхад түүхийгээр нь түүх гэж модыг хүчээр цохиж гэмтээснээр насжилтыг нь 30 гаруй хувиар бууруулдаг байна. Ойд 140 гаруй жил наслах ёстой байсан нэг хуш модыг гэмтээснээр ердөө 100 орчим жил насална. Энэ нь байгаль орчинд асар их хохирол дагуулж буйг албаны хүмүүс хэлж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
wills 2020-08-30 197.211.58.28
Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж холбоо барих боломжтой
Тэд мэс засал хийлгэхээр ирснийхээ дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг
Хэрэв та байгаа бол мэс засал нь үлдэгдэл мөнгө өгдөг
сонирхож байгаа тул та эмнэлэгтэй холбоо барьж болно
fortis.hospital.in@gmail.com
мөн тэдгээрийн what-sap дугаараар холбогдож болно
+393512372265
Зочин 2020-08-30 192.82.69.18
Соц нийгэм худлаа уриа лоозонгоор дүүрэн ард түмний тархийг угааж байсан л гэдэг үнэндээ одоогийн энэ нийгэм бүр долоон дор. Тэгж торгоно, ийм тийм хуультай гэх мөртлөө юу ч байхгүй хоосон ам, цаас. Соц нийгэмд ядахдаа хууль нь хууль шиг байж. Саяхан Богд уулын руу салхинд гарсан самарчид бүр майхан савтайгаа, машин тэрэгтэйгээ шоргоолж шиг бужигнаж байна лээ шд. УБ-ын булан бүрт зарж байна ийм байхад үхснийхээ хууль, торгууль яриад байгаам бэээээ???
Зочин 2020-08-30 202.131.240.170
ОФШОРЧИД, ЖДҮЧДЭЭ ЯАХ ГЭЖ БАЙНА ХУДАЛЧСҮХ, ЯЛСАН МОНГОЛОО??? БАЯН ЦАТГАЛАНДАА САМАР ТҮҮГЭЭГҮЙ БАЙХ!!!
Зочин 2020-08-30 202.179.15.3
МАН ӨӨРСДИЙНХӨӨ ХУЛГАЙЧИДЫГ ЯАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ АРДИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ШОРОНГООР ДҮҮРГЭЖ БАЙНА ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ӨЛСГӨЛӨН ИДЭХ ЮМГҮЙ ИРГЭДЭЭ ЯАА ГЭЭВ .. ТАЛХНЫ Л МӨНГӨӨ ОЛОХ ГЭЖ ИНГЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ӨӨРСДӨӨ ОЛОН ТЕРБУМААР НЬ ХУЛГАЙЛЖ БАЙЖ ОЛОН САЯААР ТОРГНО ГЭЭД АРД ТҮМНЭЭ ДАРАМТЛАХ НЬ ШУДАРГА ЁС УУ ..ТЭМЦ ТЭМЦ АРДИЙН ХҮҮХДҮҮД ӨЛСӨӨД БАЙЖ БАЙНА
Монгол 2020-08-30 43.242.242.59
хуулиа сайн суртачлаад явбал энэ мэтийн зөрчил гарахгүй баййх. Хуулиа суртчлаагүй байж ядарсан ард иргэдээ торгоно, хорино гэж айлгахаа болиоч. Хэдэн тэрбумаар идчихээд 2 жилийн ял авч байгааг юу гэж ойлгох уу
Mongols 2020-08-30 103.26.193.233
хууль бусаар тэрвумаар нь хулгайлсан офшорчдыг яах уу
тиймээ 2020-08-30 66.181.168.157
9 сарын 15 хүртэл самар түүх хориотой гээд байсан гадуур зөндөө цайруулсан самар боргоцой зарж байна. Нөгөө Ковид 19 хорио цээр ч лөөлөөл болсон байна. Ямар төр хаана байна вэ
Зочин 2020-08-30 202.21.108.232
Хятад компани бэлтгэвэл ямарч шийтгэлгүй.
Зочин 2020-08-30 75.155.149.227
hyatad companiud mergejliin hyanaltiinhand hahuul ogood 15-16 vagonoor ni odort gargaj bhad uhsehiih ni 27 sayaar torgoh??? Samar tuuj baigaa huuhduudiig l chaddagaaraa torgoh biz!.