Байгууллагынхаа ойг тэмдэглэж байгаад хоолны хордлогот халдвар авсан 60 гаруй хүн ХӨСҮТ-д өнгөрсөн шөнө хандсан байна. Тус эмнэлэгт одоогоор 14 хүн эмчлүүлж байгаа аж. Мөн Эрчимт эмчилгээний тасагт байсан хоёр хүний биеийн байдал сайжирч энгийн тасаг руу шилжжээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааний албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр ойн баярт 100 гаруй хүн оролцсон бөгөөд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн 15 хүнээс нэг нь өрхийн ажиглалт руу шилжиж гэртээ эмчлүүлж байгаа бол хордлого авсан хүмүүсийн хоёр нь эрчимт эмчилгээний тасгаас гарчээ байгаа аж. Хоолны хордлогот халдвар авсан хүмүүсийн биеийн байдал одоогоор сайжирчээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ