Абэ Шинзогийн залгамжлагч хэн байх вэ?

Хуучирсан мэдээ: 2020.08.30-нд нийтлэгдсэн

Абэ Шинзогийн залгамжлагч хэн байх вэ?

Абэ Шинзогийн залгамжлагч хэн байх вэ?

Япон улсыг хамгийн удаан удирдсан Ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноо баасан гаригт /2020.08.28/ мэдэгдсэн билээ. Тэрбээр дараагийн Ерөнхий сайдыг сонгох хүртэл Ерөнхий сайдын албан тушаалыг хашихаа мөн мэдэгдсэн. Тэгвэл түүний тэргүүлдэг Либерал Ардчилсан Нам /LDP/ дотор дэлхийн гуравдагч том эдийн засагтай улсыг цаашид удирдах удирдагчийн суудлын төлөөх өрсөлдөөн аль хэдийн эхэлжээ.

Нэр дэвшигчид 12 хоногийн турш сурталчилгаагаа хийх бөгөөд үүний дараа намын сонгууль явагдана. Намын сонгууль есдүгээр сарын 15-нд болохоор урьдчилсан байдлаар хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэ нь сонгуулийн албан ёсны тов биш юм.

Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ, намын Бодлого, судалгааны зөвлөлийн дарга Кишида Фүмио, намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ишиба Шигэрү, Дотоод хэргийн сайд асан Нода Сэйко нар дараагийн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлээд байгаа аж. Үүнээс Японы Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ хамгийн өндөр рейтингтэй байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Сүга Ёшихидэгийн хувьд ард иргэдийнхээ амьдрал, амьжиргааг хамгаалах үүргээ биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхээ амлаад байгаа юм. Ердийн үед парламент дахь Либерал Ардчилсан Намын хууль тогтоогчид болон орон даяарх намын гишүүдийн саналаар Ерөнхий сайдыг тодруулдаг бол цар тахлын үед түргэвчилсэн сонгууль явуулахаар болжээ.

Эх сурвалж: KYODO

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж