ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын 98 хувь нь эдгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.30-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын 98 хувь нь эдгэжээ

ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын 98 хувь нь эдгэжээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар цаг үеийн ээлжит /2020.08.30/ мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд  хүн  3458  ажиглалтад байна. Тусгаарлах байранд 37 хүн шинээр орж 31 хүн ажиглалтаас гарлаа. Мөн ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд  иргэдээс нийт   72 дуудлага иржээ.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

– Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 60 хүнээс 3 хүний биеийн байдал хүнд байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит нийт 559 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Үүнийг задалбал

  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 28-нд ирсэн 90 хүний шинжилгээ
  • халдвартын болон тусгаарлах байранд ажиллаж буй 21 эмч ажилтан
  • Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн 29 жолоочийн анхны шинжилгээ
  • Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 278 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 10-нд Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 115 хүний давтан шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байранд эмчлүүлж буй 20 хүний давтан шинжилгээнээс тус тус коронавируст халдварын батлагдсан тохиолдол илрээгүй байна.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдөр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй батлагдсан тохиолдлуудаас дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжсэн байна. Тодруулбал, 20 настай эмэгтэй, 73 настай эмэгтэй, 45 настай эмэгтэй, 65 настай эмэгтэй дараагийн шатны хяналтад шилжжээ. Тэдний хоёр нь хавсарсан архаг хууч өвчтэй байсан аж. Манай улсад  коронавируст халдварын гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан 301 тохиолдлоос 295 буюу 98 хувь нь эдгэжээ. Тэдний 29 нь сувилалд,  40 нь гэрийн ажиглалтад, 226 хүний ажиглалт тандалт дуусчээ.  Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 6 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн байна. Мөн томуу томуу төст өвчний амбулаторийн үзлэг 2.3 хувийг эзэлж байгаа аж.

 

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Saturday, August 29, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж