Цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр боллоо. Уг шийдвэрийг Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсгийн хуралдаанаар дэмжиж PC тоглоомын газрууд ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахих шаардлага тавьж байгаа юм. Цахим тоглоомын газрууд ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг баримталж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бэлтгэлээ хангасан тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байна.
Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр эдийн засгийг дэмжих үүднээс PC тоглоомын газруудаас бусад үзвэр, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг гуравдугаар сараас хойш үе шаттайгаар нээгээд байсан юм. Иймд Улсын онцгой комиссын Шуурхай штабт мэргэжлийн холбоодын байгууллагуудаас цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг нээх саналыг удаа дараалан хүргүүлсэн байна. Уг хүсэлтийг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргажээ.
Б.ЦЭЦЭГ