Коронавирусийн халдвар авагсдын тоо 25 сая давлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Коронавирусийн халдвар авагсдын тоо 25 сая давлаа

Коронавирусийн халдвар авагсдын тоо 25 сая давлаа

Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 өвчний халдвар авсан хүний тоо өнөөдөр /2020.08.30/ дэлхий даяар 25 саяд хүрлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд 256,187 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 25,155,782 болов. Харин нас барсан хүний тоо 5,279-өөр нэмэгдэж 845, 956 болсон бол эдгэрсэн хүний тоо 17,499,592 болжээ.

Хоногт шинээр илрэх халдварын тоогоор Энэтхэг улс /78472/ тэргүүлж байгаа ба АНУ /42843/, Бразил /34360/ улсууд удаалж байна. Дээрх тоо баримтаас харьцуулж үзвэл дэлхийн нэг сая хүн тутмын 3227 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүнд ногдох нас баралт 108,5 байна.

АНУ-д коронавирусийн халдвараар хоёр дахиа халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, тус улсын Невада мужийн иргэн 25 настай залуу коронавирусээр хоёр дахь удаагаа халдварласан нь тогтоогдсон байна.

Генетикийн шинжилгээгээр уг өвчтөнийг вирусийн хоёр өөр төрлөөр халдварласан болохыг тогтоосон  бөгөөд эхний удаа өнгөрсөн дөрөвдүгээр сард хоолой өвдөх, ханиах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч халдвар авсан нь тогтоогдож байжээ. Түүний биеийн байдал дөрөвдүгээр сарын сүүлээр сайжирч, давтан шинжилгээний хариу нь сөрөг гарч байжээ. Судлаачид уг эрэгтэйгээс цуглуулсан сорьцод шинжилгээ хийж үзэхэд коронавирусийн өөр омгоор халдварласан байжээ. Ийм тохиолдол саяхан Хонконгод бүртгэгдсэн бөгөөд Хонконгийн 33 настай оршин суугч мөн л вирусийн өөр төрлөөр халдварласан байв.

Эх сурвалж: Worldometers

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж