Танилц: СЕХ-ны шинэ дарга нар | News.MN

Танилц: СЕХ-ны шинэ дарга нар

Танилц: СЕХ-ны шинэ дарга нар

Танилц: СЕХ-ны шинэ дарга нар

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн Ц.Болдсайхан нар өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, чөлөөлөв. Мөн цагдаагийн ерөнхий газрын дарга чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор СЕХ-ны гишүүнийг нөхөж томилох ёстой. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг томилов.

Тодруулбал, СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаран, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очир, гишүүнээр Ж.Болд, Э.Түвшинжаргал нарыг томилов.

Сонгуулийн төв байгууллагын тухай 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлсэн. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ж.Болд, П.Дэлгэрнаран, Э.Түвшинжаргал нарыг дэвшүүлснийг УИХ-ын чуулганаар томилсон.

СЕХ-НЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН ГЭЖ ХЭН БЭ?

П.Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай. Хотгойд, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референт. Улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 7 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга, 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга, 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл, 1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх, 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал, 2012-2013 онд Автотээврийн газрын дарга, 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх, 2020 оны 08 дугаар сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байгаа юм байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛ БОЛГОСОН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВАА-ОЧИР ГЭЖ ХЭН БЭ?

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Даваа-Очир нь 57 настай, 1971-1981 онд нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийг, 1982-1987 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгсчээ. 2005 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид хууль зүйн ухааны докторын зэрэг,  2006 онд профессор цол хамгаалсан. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Д.Даваа-Очир нь 33 жил төрийн албанд ажилласан. Энэ хугацаанд нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалтын төвийн захирал, Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. 2017 оноос өнөөдрийг хүртэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд холбогдох бүхий л шаардлагыг бүрэн хангаж байгаа гэв.

УИХ-ЫН САНАЛ БОЛГОСОН СЕХ-НЫ ГИШҮҮД ХЭН БЭ?

Сонгуулийн төв байгууллагын тухай 6 дугаар зүйлийн 6.3-ын дагуу Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос гурван гишүүнийг нэр дэвшүүлсэн. Тодруулбал,  Жамсранжавын Болд, Пүрвээгийн Дэлгэрнаран, Эрдэнийн Түвшинжаргал нар юм.

Ж.Болд гэж хэн бэ?

Түүний хувьд ЦЕГ-ын даргаар шинээр томилогдсон учраас хуулийн дагуу СЕХ-ны гишүүнээр томилогдох учиртай. Ж.Болд нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай. Халх, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа цолтой. Төрийн албанд 34 дэх жилдээ ажиллаж байгаа туршлагатай. 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хууль мэргэжлээр, 2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2009 онд Билэг дээд сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. 1996-2001 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, 2001-2006 онд Баянзүрх дүүгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2010-2011 онд  Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2011-2012 онд  Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст чиглэлийн мөрдөн байцаагч, 2012-2015 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс, газар, тасгийн дарга, 2015-2017 онд  Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлстийн тасгийн дарга, 2017 онд  Эрүүгийн цагдаагийн газрын албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, 2017-2019 онд  Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга, 2019-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 2020 оны 8 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байгаа юм байна.

Э.Түвшинжаргал гэж хэн бэ?

Э.Түвшинжаргал нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, халх. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, улсад 27 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 12 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. 1999 онд Академийн Удирдахуйн ухааны сургуулийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн. 2001-2009 онд “Од консалтинг” хууль зүйн товчоонд хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирал, мөн 2001-2009 онд “Глобал телеком” компанид хуулийн зөвлөх, Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, “Тэрэлж Алтай” ХХК-ийн захирал, 2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн хэлтэст зөвлөх, 2012-2014 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2014-2015 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх, 2015-2016 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2016 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна.

Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байгаатай зэрэгцэн СЕХ-ны удирдлага өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа нь учиртай. Ялангуяа орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулиуд хүлээгдэж байгаа энэ үед СЕХ-ны удирдлагын шинэчилсэн нь анхаарал татаж буй.

СЕХ-ны гишүүнийг хуулийн дагуу зургаан жилээр томилно.

 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-30 105.232.99.236

Цэргийн юмуу цагдаагийн сургууль төгссөн гарууд л улсыг удирддаг боллоо шүү, энэ нэг юм хэлэхгүй байна уу?

Avatar

Зочин 2020-08-30 202.126.90.105

Дэлгэрнаранда амжилт

Avatar

Belarus surgamj 2020-08-30 172.58.227.33

Lukashenko Mongold garahaas bolgoomjil

Avatar

Ч 2020-08-30 202.126.88.152

Баттулга ямарч үнээр хамаагүй ялах зорилготой байгаа нь харагдаж байна

Avatar

Зочин 2020-08-30 202.179.25.211

Excel. Өнгө будагтай excel програм. Таслалтай байж болно, таслалгүй ч байж болно. Энэнээс болж огцорч байна. Орон нутагт МАН аархаж оролцсон нь хамаагүй биз. Аархуулахгүй байх ямар арга байгаа юм. Мөнгөтэй нам мөнгөөр зодож аархаж оролцсон л байна. Хуулиа сайжруул.

Avatar

Зочин 2020-08-30 182.160.38.76

Дэлгэрнаран бол маш муу боловсролтой чадваргүй хүн дээ. Асар том ухралт боллоо

Avatar

Zkchin 2020-08-30 66.181.161.94

Боловсрол муу хамаагүй хамгийн чухал шударга сэтгэлтэй сайн ажилладаг хүн байх ёстой

Avatar

Зочин 2020-08-30 202.179.24.229

мэдлэг боловсолгүй байлаа гээд чамаас л доор оров гэж дээ ац минь

Avatar

Зочин 2020-08-30 66.181.187.244

Davaaochir chin yorinhiilugch battulgiin suganii us shu dee. Hii gesniig hiij dald or gehed dald orj yabj irsen hun. Battulga uuriinhuu humuuusiig tabih gj umnuh dargiig hucheer ogtsruuljee dee

Avatar

За даа болж 2020-08-30 192.82.70.254

Дэлгэрнаран бол хэцүү харагдаж байна даа хийсэн гэсэн ажлууд бол арай арай талдаа Сонгууль бол жүжиг л болох юм байна. Ардын нам нээрээ ёстой хогийн юмаа Дандаа ухарна өнгөрсөнтэй зууралдана. Сайхан мэдлэгтэй шижигнэсэн залуучууд зөндөө л байна Хүүк ингэж залуусын цагийг уяж ухрааж байх ямар хэрэг байна Улс орны хөгжлөө арагш зулгаахаа больчихооч

Avatar

zochin 2020-08-30 202.179.8.4

Bichiltee sain harahgui bol on, tsagiiin daraa oilgomjgui b/na

Avatar

Зочин 2020-08-30 139.5.219.71

Намтар нь еронхийлогчийн ажлын алба талх чихэр,хэнтий гэсэн юм гараад байх юм

Avatar

Zochin 2020-08-30 202.126.88.196

Dandaa tsereg, tsagdaa, huuliin humuus yumaadaa

Avatar

Зочин 2020-08-30 150.129.143.83

10 настайгаасаа төрийн албанд ажиллаж эхэлсэн юм ууу

Avatar

Зочин 2020-08-30 103.26.194.191

бас 17 настайгаасаа

Avatar

Зочин 2020-08-30 202.55.188.92

Дэлгэр нь ямар их ажил сольдог тогтворгүй хүн бэ,

Avatar

зочин 2020-08-30 66.181.161.28

Оросд сургууль төгссөн гэхлээр л худлаа болоод явчихаж байгаам даа … Орос сургууль , улс төрийн өрсөлдөгч дөө цай уулгахаас өөр юу заах вэ дэ !! .

Avatar

ЗОЧИН 2020-08-30 115.84.87.120

4ЖИЛ УНТАЖ БАЙГААД ЦАЛИН АВДАГ ИЙМ ОРОН ТОО БАЙДАГ НЬ АРИУН ЯВДАЛ УУ? ОДОО 24ОНД СОНГУУЛЬ БОЛТОЛ ЗҮГЭЭР СУУГААД ЦАЛИН АВААД БАХ УУ? ООДОО БОЛОХ ОРОН НУТАГ 10САРЫН ДАРАА БОЛОХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ДУУСГААД 24ОН ХҮРТЭЛ ЦАЛИН ОФФИС УНАА ТЭРЭГ УТАС ТОМИЛОЛТ ХЭДЭН ХҮН ХЭДЭН ТЭРБУМЫГ ЗАРАХ БОЛ

Avatar

Зочин 2020-08-30 66.181.188.44

Баахан цэрэг цагдаа нар сонгуульявуулах нь дээ

Avatar

Зочин 2020-08-30 202.9.46.157

Яахаас ч буцахгүй гарууд уу үгүй юу

Avatar

Zochin 2020-08-30 64.119.23.121

Delgernaran gej turshilgatai avilgachin! Ochson gazar bolgond avilgyn heregeer duurdeg! Ajilah shadvar muutai! Avtoteever, 3-avtobus kompanii, niisleliin umchin hariltsaany gazryn uie uieiin ajilchidaas asuubal heleed ugnu!

Avatar

Зочин 2020-08-30 64.119.16.68

Delgernarangiin ordon ruu salaavch gargaj bga urag bg.Avirgui hun de hiree medehgui

Avatar

Зочин 2020-08-30 202.179.24.229

Надаа чиний бөгсдүүлж байгаа бичлэг байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж