НЭМЭЛТ:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалахад төр онцгой анхаарч, бодлого шийдлүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж, баяр хүргэлээ. Сүхбаатар дүүргээс энэ жил нийт 409 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 385 ээжид тус тус гардуулав. Эдгээр ээжүүдийн дотор хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлсэн 17 дугаар хорооны иргэн Э.Нандинсарнай, 9 дүгээр хорооны иргэн А.Сүлдмаа, мөн өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй 18 дугаар хорооны иргэн Б.Энхтуяа нар байгаа юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Элбэрэлт ээж нар аа, Монголын сарангуа эхчүүд ээ, Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, эрдэнэ мэт эрхэм ирээдүйн иргэдийг хайр халамжаараа дутаалгүй, эрүүл энх өсгөн торниулж байгаад тань халуун талархал илэрхийлье. Бүх цаг үед монголын гал голомт дээр маш цөөхөн хүмүүс амьдарч байсан юм аа. Тийм учраас монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, хүсэн хүлээж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн уламжлалтай, ийм ард түмэн билээ. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж “Монголын үрс маш олон болтугай” хэмээх шүлэгтээ,
Улс төрөө бодвол
Нялхас хүүхдийг асар!
Бидний үрс vржвэл
Цугаараа цугаараа баясгалантай гэж бичсэн байдаг.
Яг энэ үзэл санаагаар социализмын он жилүүдэд “Эхийн алдар” одонг бий болгосон байдаг. Тийм учраас монголын төр уламжлалыг хадгалан үргэлжлүүлж, эхчүүддээ, хорвоогийн сайхан ээжүүддээ жилд ганц удаа талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм. Энэ жил дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ эрхэм уламжлал тасалдсан ч хэдхэн хоногийн өмнөөс орон нутаг, дүүргүүдээр үе шаттайгаар зохион байгуулж, одонг нь гардуулж байгаа юм.
Их зохиолч Нацагдорж мөн,
Монголын үзэсгэлэнт сарангуа
Намайг төрүүлсэн ижий
Зөөлөн цагаан гараараа
Хөдөлгөн өсгөсөн ижий
Зүйтэй уран үгсээрээ
Сурган хүмүүжүүлсэн ижий хэмээн шүлэглэсэн байдаг.
Монгол хүн бүрийн ээжийгээ харах, эхийнхээ ачийг санах сэтгэлийг энэ шүлэг тод томруун илэрхийлсэн гэж би боддог. “Эхийн алдар” одон сарангуа ээжүүдийн маань үр хүүхэддээ зориулсан зүтгэл, хайр энэрлийн нэгээхэн хувьд ч хүрэхгүй байх. Гэхдээ төрийн энэ хүндэтгэл үр хүүхдүүдийн чинь бахархал, хайрын өчүүхэн ч болтугай илэрхийлэл болох байх аа.Өнөөдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс 409 ээж “Эхийн алдар” одонгоо гардаж байна. Үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 385 ээжид хүртээлээ. Эдгээр ээжүүдийн дотроос хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлөн өсгөж яваа 17 дугаар хорооны иргэн Эрдэнэчимэгийн Нандинсарнай, мөн өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа 18 дугаар хорооны иргэн Баатарын Энхтуяа нарт баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Нийгмийн хамгийн үнэт баялаг болсон, үндэстний гэрэлт ирээдүйг тодорхойлох хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд өсөж бойжих, сурч хүмүүжих учиртай юм. Энэ нөхцөлийг бүрдүүлэхэд төр онцгой анхаарч, тодорхой бодлого шийдлүүдийг гаргаж, хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалах үүрэгтэй. Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудалд чиглэсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой ажлуудыг санаачилсан, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно. Өнөөдөр одонгоо гардан авсан сарангуа ээж нартаа, өнөр баян монгол үндэстнийг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлье. Мөнх тэнгэрийн хүчин дор сарангуа эхчүүд баяр цэнгэл, хүсэл тэмүүллээр дүүрэн, үр хүүхэдтэйгээ өнөр өтгөн, тэнүүн жаргалтай байх болтугай” гэв.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭХИЙН АЛДАР ОДОН ГАРДУУЛНА
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.08.30/ зарим дүүргийн ээжүүдэд "Эхийн алдар" одон гардуулна. Энэ жил Хан-Уул дүүргээс нийт 613 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 589 ээжид тус тус гардуулав. Харин Налайх дүүрэгт амьдардаг 125 ээж, үүнээс 8 ээж “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 117 ээж Хоёрдугаар зэргийн одонг тус тус хүртлээ. Мөн Багануур дүүргээс нийт 90 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 3, Хоёрдугаар зэргийн одонг 87 ээжид, түүнчлэн Багахангай дүүргээс нийт 10 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 3, Хоёрдугаар зэргийн одонг 7 ээжид тус тус гардуулсан юм.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн ээжүүдийн “Эхийн алдар” одонг биечлэн гардуулаад байна.
895 2020-08-30 66.181.166.134
Эхийн алдар гэдэг одон байхгүй ээ. "Алдарт эх" гэж нэртэй одон л байгаа.
Зочин 2020-08-30 202.55.191.130
Turultiin baidal duureg duurgeeree uur bna shuu, Bayanzurh Songinohairhanii myanga garui eh aldart ehiin odon avch bsan bol Khan uuliin 600 garui, Sukhbaatariin 300 gariu gedeg chin bolovsrol niigmiin baidaliin zuruu haragdaad bh shig.
Зочин 2020-08-30 202.9.40.72
Хятадын эрлийзүүд болон хятадын тусгай албадтай хамтарч ажилладаг нөхөд монгол эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхийг ялангуяа 2-оос дээш хүүхэд төрүүлэхийг эсэргүүцсээр ирсэн. Тэдгээр хүмүүс сайтаамр дамжуулж монголчуудын тархийг угааж сэтгэгдлээ их бичиж байна. Тэд сүүлдээ бүр биднээс айхаа болжээ. Тэднийг манай хүчнийх нь илрүүлж хуулийн хариуцлага оногдуулна байгаа
Зочин 2020-08-30 202.9.40.72
Одоо үед чинь хүүхэд гаргадаггүй эмэгтэй нилээд олон болжээ. Эмэгтэй хүн болж төрчихөөд хүүхэд гаргахгүй юм бол эм хүн болоод яадаг юм.улс орны ирээдүй болсон хүүхдийн асуудал бол Ерөнхийлөгчийн гол анхаарах асуудлын нэг мөн. Монголын үрс олон болоход яагаад зарим эсэргүү үзэлтэй бас гадны хүчинд зүтгэдэг байж болох нөхдүүд эсэргүүцээд байна вэ. Яаж ч бодсон хүүхэд гаргах нь зөв, тэднийг урамшуулах нь зөв. Монголын үрс маш олон болтугай гэж ахмад үе минь дандаа хэлж ирсэн.
Зочин 2020-08-30 103.229.123.172
Жирийн бизнес эрхлэгчдийг болхоор корона энэ тэр гэж дэглээд, одон тараах болхоороо талбайгаар нэг хvvхэлэх эмэгтэйчvvд цуглаагаад. 21 оны сонгууль арай эрт эхэлж байгаа юм биш vv? Хууль хэнд нь vйлчлээд байнаа?
Саранцэцэг 2020-08-30 202.126.88.203
8сарийн 30 зураг авий
ТЭНЭГҮҮД 2020-08-30 192.82.72.77
Энэнд хууль хамаагүй юм уу.Талбайгаар дүүрэн хүүхэд,хүмүүс цуглуулаад нөгөө хууль яасан.Угийн хөлдүү хөлдүүгээрээ дуусна.
Хотын уугуул иргэн 2020-08-30 122.201.21.26
Хийх ажилгүй нөхөр өөрөө өөртөө ажил гаргаад л. Ямар ч их завтай байдаг юм.
Иргэн 2020-08-30 66.181.161.66
Хөөрхий өөрийнх нь зөвлөхөөр ажиллаж байсан Бямбасайханыг хилсээр шоронд хийчихээд эзгүйд нь эхнэрт нь одон өгч шоудаж байхдаа дотроо юу бодож байсан бол энэ өөдгүй эр, хичнээн эхнэр хүүхдүүдийг шар махтай нь хатааж нус нулимсанд нь живүүлж өөрийнхөө хөгийн эрх мэдлээ авч үлдэх бол адгийн эрийн шинж л дээ хөөрхий
Жанхуу огцор. 2020-08-30 192.82.71.69
Эргүү тэнэг бөх, өмхий төвд тайрдас жанхууд өөр хийх ажил алга уу?
Зочин 2020-08-30 66.181.184.79
Монгол хүнийг олон болгож болохгүй хооронд нь эвтэй байлгаж болохгүй гэсэн бодлого гадныханд байдаг гэж дуулддаг зүгээр атаархаж байгаа бол хэрэггүй биз дээ
Зочин 2020-08-30 182.160.1.146
Энэ шал эрүүл бус үзэгдэл. Жанхуу дахин сонгогдох нь дээ…… Ингэж ажил хийдэг ерөнхийлөгч хэрэггүй. Хэзээ Увсад тараах вэ?
Зочин 2020-08-30 59.153.85.118
Яасан дуусдаггүй юм бэ?заавал ерөнхийлөгчөөс авах естой юмуу?Зүгээр л дүүрэг дээрээ гардуулахад болоо бусуу?Эртээд бас шагнаад байгаагүй билүү?
Зочин 2020-08-30 139.5.219.222
Ээж маань насаараа сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилласан одоо өөрөө ярьдгийн шавь нар нь бүгд хүүхэд гаргаал байдгийн гэж…энэ тэмдэг бас нөлөөлдөг байх
зочин 2020-08-30 66.181.184.79
уг нь олны хүч гэж байдаг шиг санагдах юм тэр гадны шороон түмэн хүнтэй улсын хүмүүс толгой дараалан чанартай юу гэвэл үгүй болов уу чанартай гээд хүн бүл цѳѳтэй айл ямар харагддаг билээ олон ам бүлтэй айл ямар байдаг билээ янз бүрийн асуудал гарахад аль нь хѳѳрхийлѳлтэй харагддаг билээ яагаад олон байхыг дургүйцээд бдаг бнаа
BOLD 2020-08-30 103.229.121.100
NAAD SHOUGAA BOLIO UVCHTEI MAANAG OLON HUUHDEES ERUUL CHANARTAI 2 HUUHED ILUU BNA,,
Зочин 2020-08-30 139.5.216.123
чиний хүүхэд өвчтэй гараа юу
Зочин 2020-08-30 150.7.169.167
Цэцэрлэг нь хүрэлцээгүй, сугалаа явуулна, Сургууль нь ачааллаа даахгүй 3 ээлжээр хичээллэнэ, хүүхэд өсөх аюулгүй орчин байхгүй, зохион байгуулалт байхгүй, хүүхэд нь өвдвөл баталгаатай эмчлэх эрүүл мэндийн тогтолцоо, эмийн хангалт байхгүй байж ээжүүдэд ТӨМӨР ТЭМДЭГ өгдөг нийгмийг юу гэж ойлгох вэ? Ямар мал өсгөж үржүүлж байгаа бишдээ? Арчаагүй төрийн арчаатай харагдах гэсэн арга нь л энэ байхдаа, ХӨӨРХИЙ……………………
Зочин 2020-08-30 202.126.90.65
Олон зөвлөхүүдээрээ бас өөрөө нэг бүрчлэн ирж чадаагүй эмэгтэйчүүдэд гэрт нь очиж зүүж өг.хийх ажилгүй сданууд минь.
Зочин 2020-08-30 202.9.46.79
ЭНЭ ОДОН ТЭМДЭГ ГЭСЭН СОЦ ҮЕИЙН ЮМАА БОЛИОЧЭЭ. ЭНЭ ЭЭЖ НАРТ ХҮҮХДЭЭ ХЭРХЭН ЭРҮҮЛ БАС АЮУЛГҮЙ ӨСГӨХ ТУХАЙ СУРГАЛТ ХИЙВЭЛ ИЛҮҮ ДЭЭР БУСУУ. УТСАА МААЖИЖ БАЙХ ХООРОНД ХҮҮХЭД НЬ ХАЛУУН ТОГООНД ТҮЛЭГДВЭЛ ХЯТАД ТОГООНЫ БУРУУ. ЖОЛООЧИЙН ХАЖУУД ХҮҮХДЭЭ ТЭВЭРСЭН Ч БИШ ҮГҮЙ Ч БИШ ЯВЖ БАЙГААД ОСОЛДВОЛ ТӨР ЗАСГИЙН БУРУУ, ШАРСАН ТАХИА ПИЦЦА ИДҮҮЛЖ ХОРЛООД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АНХААРАХ ЁСТОЙ ГЭДЭГ. ӨӨРСДӨӨ ХАРИН ОДОН АВЧ НАЙРЛАНА. ЭХ ХҮН БОЛСОН БОЛ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЛДА
Иргэн 2020-08-30 202.126.89.119
Яг тийм 3 наснаасаа эхлээд л хүүхдүүд нь шулмын бэртэгчин зангаа үзүүлээд эхлэх юм хүний юманд аймаар дайсагнасан зөвхөн хар амиа бодсон зөвхөн өөрийгөө зугаацуулсан хүний гараар могой бариулах сэтгэлтэй хар масс монголоор дүүрлээ юу нь одон медаль үр хүүхдээ хүмүүжүүл