Антонио Гутерриш Абэ Шинзод талархал илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2020.08.29-нд нийтлэгдсэн

Антонио Гутерриш Абэ Шинзод талархал илэрхийлэв

Антонио Гутерриш Абэ Шинзод талархал илэрхийлэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн Баасан гариг (2020.08.28)-т Японы Ерөнхий сайдын албан тушаалаас огцрохоо мэдэгдсэн Абэ Шинзод дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхэд бүтээлчээр оролцож, хамтран ажиллаж байсанд талархаж буйгаа илэрхийлжээ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Жаррик товч мэдээлэл хийсэн байна.

Тэрбээр “Ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш Японы Ерөнхий сайд Абэд бүрэн эдгэрэхийг хүсэн ерөөж байна" гэж хэлээд "Абэ Японы засгийн газрын тэргүүнээр хамгийн урт хугацаанд ажиллаж, дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд НҮБ-тай тогтмол бөгөөд бүтээлчээр хамтран ажиллаж байсныг бид өндрөөр үнэлж байна" гэжээ.

Абэ эрүүл мэндийн шалтгааны улмаас огцорч байгаагаа мэдэгдсэн билээ. Японы эрх баригч Либерал Ардчилсан нам шинэ даргаа сонгох хүртэл тэрбээр засгийн газрын тэргүүний үүргийг гүйцэтгэх юм. Абэ Шинзо 13 жилийн өмнө бүдүүн гэдэсний үрэвсэл өвчнөөр оношлогдсон бөгөөд Ерөнхий сайдын албаа өгөхөөс аргагүйд хүрчээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж