Хятад эрийн тархинд 17 жил “амьдарсан” өтийг гарган авчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.29-нд нийтлэгдсэн

Хятад эрийн тархинд 17 жил “амьдарсан” өтийг гарган авчээ

Хятад эрийн тархинд 17 жил “амьдарсан” өтийг гарган авчээ

Эмч нар нэгэн хятад эрийн тархинаас бараг 13 сантиметр урттай амьд өт гарган авсан байна. Тэрхүү шимэгч хорхой залуугийн толгойд 17 жилийн турш “амьдарчээ”.

Өдгөө 23 настай залуу зургаан настайгаасаа эхлэн үе мөч нь мэдээ алддаг өвчтэй болсон байна. Тэрбээр биеийн баруун дээд хэсэг нь мэдээ алдаж эхэлмэгц эмчид ханджээ. Эмч нар “Мэлхий, могой зэрэг амьтны түүхий мах идсэнээс шимэгч хорхой түүний биед нэвтрэн орсон” хэмээн тайлбарласан байна.

Хятад эрийг хүүхэд байхад эцэг эх нь түүний эрүүл мэндийн асуудалд хайхрамжгүй ханддаг байжээ. Тиймээс тэрбээр удамшлын өвчний илрэл гэж үзэн, эмчид хандаж байгаагүй аж.

Өмнө нь эмч нар 10 жилийн турш толгой нь тэсвэрлэшгүй ихээр өвддөг байсан нэгэн америк эмэгтэйн тархинаас маш урт туузан хорхой гарган авч байжээ. Энэ нь сайн чанаж болгоогүй гахайн мах идсэнтэй холбоотой байсан аж.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж