Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг батлав

Хуучирсан мэдээ: 2020.08.29-нд нийтлэгдсэн

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг батлав

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг батлав

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, Байнгын хорооны 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо болон хууль санаачлагчийн саналыг үндэслэх хуулийн зохицуулалттай тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурап дахь Монгол Ардын Намын бүлгээс 26, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 13, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 9, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 15, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 12, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2, Инновац, цахим бодлогын байнгын хороо 4, Нийгмийн бодлогын байнгын хороо 17, Төсвийн байнгын хорооноос 7, Хууль зүйн байнгын хорооноос 26, Эдийн засгийн байнгын хорооноос 18, Улсын Их Хурлын гишүүдээс 18, Засгийн газраас 18 санал тус тус ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 200 хууль тогтоомжийн төслийн санал ирсэн болно.

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай’ Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2020 оны “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тоггоолд заасан хуулийн төслүүд; Хуулиар намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар тусгайлан хугацаа заасан хууль, тоггоолын төслүүд; Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд; Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг багтаах зарчмыг баримтапж Улсын Их Хурлын гишүүдзэс дараалалд оруулахаар санал ирүүлсэн боловч өргөн мэдүүлээгүй байгаа хууль, топгоолын төслүүдийг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх зарчмыг баримталсан байна.

Мөн “Ковид-19″ цар тахлын үөийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэхээр тогтоолын төслийн 2 дахь заалтад тусгажээ. Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолд зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгг заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоолд тусгасан байна.

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай’ Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хурапдаанаар хэлэлцуүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн 74.6 хувь нь дэмжин хууль, тогтоолын 112 төслийн жагсаалт бүхий “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.

 Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж