Их Британи: Хүүхдүүд халдвар авах эрсдэл маш бага байна

Хуучирсан мэдээ: 2020.08.29-нд нийтлэгдсэн

Их Британи: Хүүхдүүд халдвар авах эрсдэл маш бага байна

Их Британи: Хүүхдүүд халдвар авах эрсдэл маш бага байна

Их Британийн судлаачид сургуулийн насны эрүүл чийрэг хүүхдүүд коронавирусээр нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг онцолж, “Сургуулийн насны хүүхэд халдвар авах эрсдэл маш бага, халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл бүр бага” хэмээн тайлагнажээ.

Гэвч өнгөт арьст, илүүдэл жинтэй, эсвэл хэтэрхий бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэл арай өндөр байгаа аж. Судалгааг удирдаж хийсэн BMJ судалгааны компани Англи, Уэльс, Шотландын эмнэлгүүдэд эмчлүүлж буй нийт 651 хүүхдийг анхааралдаа авч, судалсан байна.

Судалгааны үр дүнд нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд халдвар авсан Их Британийн хүүхдүүдийн гуравны хоёр нь маш хөнгөн хэлбэрээр өвдсөн нь тогтоогджээ. Мөн эрчимт эмчилгээ шаардлагатай болсон 18 хувь, нас барсан зургаан хүүхэд бүгд хүнд ужиг өвчтэй байсан аж.

Тиймээс судлаачид эрүүл мэндийн онцгой шаардлагатай хүүхдүүдийг халдвар авахаас сэргийлэх нэн шаардлагатайг сануулж, эрүүл чийрэг хүүхдүүд харин халдвар авах, хүндээр өвдөх эрсдэл бага хэмээн дүгнэжээ.

Халдвар авсан бага насны хүүхдүүдэд ихэвчлэн халуурах, ханиалгах, бөөлжих, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол арай том хүүхдүүдэд гэдэс өвдөх, толгой өвдөх, хоолой хатах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

Мөн судалгаанд хамрагдсан халдвартай 651 хүүхдийн 42 хувь нь ужиг өвчтэй байжээ. Тухайлбал 11 хувь нь тархи, мэдрэлийн системтэй холбоотой өвчтэй, 8 хувь нь хорт хавдартай, 7 хувь нь астматай байсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж