ЭМЯ: Вакцинаар коронавирусийн эсрэг дархлаа тогтохгүй байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.08.29-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Вакцинаар коронавирусийн эсрэг дархлаа тогтохгүй байж болзошгүй

ЭМЯ: Вакцинаар коронавирусийн эсрэг дархлаа тогтохгүй байж болзошгүй

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Наймдугаар сарын 28-нд дөрвөн лабораторид нийтдээ 731 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд,

  • Наймдугаар сарын 09-нд Франкфурт-Улаанбаатар онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ,
  • Орхон аймагт тусгаарлагдаж буй 91 хүний давтан шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүн,
  • Сувиллын ажиглалтад байгаа дөрвөн хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 30 хүний давтан шинжилгээ,
  • Дорноговь аймгийн Хангимандалын боомтоор ирсэн авто тээврийн 13 жолооч
  • Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 17 жолооч
  • Гаднын улс оронд явах хүсэлт гаргасан 23 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан нийт 301 тохиолдлоос 291  хүн эмчлэгдсэн буюу 96.6 хувь нь эдгэсэн.

Өнөөдрийн  байдлаар: 

  1. сувиллын ажиглалтад 25 хүн
  2. гэрийн ажиглалтад 40
  3. ажиглалт тандалтын хугацаа дууссан 226 хүн байна.
  4. ХӨСҮТ-ийн клиникт 10 хүн коронавирусийн халдвараар эмчлэгдэж байгаагаас,  нэг хүнийн биеийн байдал хүндэвтэр,  нэг хүний биеийн байдал хүнд байна.

Маскаа зүү гэдэг зөвлөмжийг байнга өгч байгаа боловч хурим найр, байгууллагууд ойн арга хэмжээ хийж, олон хүн цуглуулж байна. Өчигдөр нэгэн байгууллага 50-60 хүн цуглуулан арга хэмжээ зохион байгуулснаас болж хоолны хордлогот халдвар гарлаа. ХӨСҮТ-ийн эмч нар коронавирусийн давтан шинжилгээ авч цаг наргүй ажиллаж байхад мөн 50-60 хүний хоолны хордлогод ажиллалаа. Тэднээс 14 хүн эмнэлэгт ирснээс хоёр нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоо хүртэл тус арга хэмжээнд оролцсон хүмүүс цувж ирсээр байна.

Коронавирусийн халдвар хоол хүнсээр мөн халдварлаж байна. Уг хоолны хордлогот халдварын нууц үе нь 7-14 хоног байдаг. Их ажлын хажуугаар давхар ХӨСҮТ-ийн эмч нарт ачаалал өгч байна. Хүн бүр маскаа зүүж, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг хүсч байна.

ЭМЯ-ны олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр, Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар “Covid-19″ийн үед биеийн дархлаа маш их идэвхжиж, дархлааны зарим үйл ажиллагаа их өөрчлөлтөд орж байгаа аж. Үүнээс болж уг вирусийн эсрэг дархлаа тогтоох үйл ажиллагаа маш хязгаарлагдмал бөгөөд тогтвортой дархлаа үүсэхгүй байгааг тогтоосон байна. Энэ нь вакцинаар цаашид коронавирусийн эсрэг дархлаа тогтох боломжгүй байж магадгүй гэсэн дүгнэлтүүд хийжээ.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Friday, August 28, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж