Тархины чипний туршилт амжилттай боллоо | News.MN

Тархины чипний туршилт амжилттай боллоо

Тархины чипний туршилт амжилттай боллоо

Тархины чипний туршилт амжилттай боллоо

Элон Маск хүн төрөлхтөнд супер хүч өгөх асар том төлөвлөгөөнийхөө эхний алхмыг амжилттай хийлээ. Түүний хамгийн сүүлд санаачлан хийж буй тархины чип "Нейролинк" хүн дээр туршилт хийх зөвшөөрлөө өнгөрсөн жил авсан билээ. Элон Маск твиттертээ "Өнөөдөр 06:00 цагт шинэ туршилт хийнэ" хэмээн зарласан нь олныг догдлуулсан юм.

Гэхдээ энэ удаагийн туршилтыг хүн дээр хийсэнгүй. Харин Гертруд нэртэй гахайн дээр туршсан байна. Шууд дамжуулсан тус туршилтад гурван гахай оролцсон юм. Гахайнуудын нэг өмнө нь тархиндаа чип суулгуулсан, нэг нь огт суулгуулаагүй бөгөөд Гертруд нэртэй гахайнд шинээр суулгажээ.

Шинэ технологи амжилттай хэрэглээнд нэвтэрвэл хүмүүс шууд бодлоороо гар утас, компьютер зэрэг зүйлсийг удирдах боломжтой болох юм. Маск өөрөө үүнийг "Супер хүч чадал" хэмээн нэрлэж байгаа бөгөөд “Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны аюулаас зугтахын тулд өөрсдөө хиймэл оюун ухаантай нэгдэх хэрэгтэй” хэмээн ярьсан билээ.

2017 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн "Нейролинк" дэлхийн шилдэг эрдэмтдийг цуглуулсаар байгаа юм. Тэдний бүтээж буй шинэ тархины чип нь 3000 гаруй электрод бүхий хүний үснээс нимгэн, уян хатан ялтас бөгөөд тархины 1000 орчим нейроныг удирдах чадвартай аж.

Жил гаруйн өмнө сармагчин дээр туршилт хийсэн билээ. Улмаар туршилт амжилттай болж, сармагчин бодлоороо компьютер удирдаж чадаж байжээ.

Чипийг тархинд суулгахын тулд "Нейролинк"-ийнхэн нейро хагалгааны робот бүтээсэн нь минутад 192 элекродыг тархинд суулгах хүчин чадалтай аж.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-29 27.123.213.66

Ард түмнээ дуугүй зарцлах Манкфуртын боолын систем удахгүй хэрэгжиж эхлэх нь дээ.

Avatar

Зочин 2020-08-29 139.5.219.222

энэ сэдэв монголчуудад ямар хамаа байхавдээ шал өөр түвшин эрэмбэ зиндааны юм тэрний оронд 19р зуунд америкчууд яаж төмөр зам барьж нүүрсээ зөөж байсан тухай мэдээ нийтлэл оруулвал илүү өгөөжтэй

Avatar

Зочин 2020-08-29 64.119.24.11

Хамгийн түрүүнд суулгуулах юм шүү. Үнэ хэд байх бол

Avatar

ОД 2020-08-29 78.156.32.233

ХҮН ТӨРӨЛХТНИЙГ БҮГДИЙГ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ШИГ БОЛГОХ ИХ ГҮРНҮҮДИЙН БОДЛОГО, PUB-G ТОГЛООМ ШИГ УЛС ОРНЫГ, АРД ТҮМНИЙГ ӨӨРСДИЙН ХҮСЛЭЭР ЯНЗ БҮР БОЛГОЖ ТОГЛОХ ЮМ БАЙНА Л ДАА

Avatar

Зочин 2020-08-29 66.181.161.23

Цэрэг дайнд махчин амьтад хорт могой зэрэг амьтдыг ашиглана. Жижиг хулган муур мэт нь тагнуулын камер зүүж өлөр шөнөгүй өндөр нам гэлгүй дайтна. Хүн төрөлхтөн ч мөхөх нь .

Avatar

Зараа 2020-08-29 182.160.32.240

За тэгээд л дургүйгээ хүрвэл вирустүүлээд л, сонгуулиар нөгөө л дорж дулмаа нарыгаа програмчилж цойлуулаад л, дураа хүрвэл хөөрхөн хөөрхөн програм суулгаад л "айл гэр болж" тоглуулах юм биз дээ.

Avatar

Зочин 2020-08-29 64.119.23.71

Erguu dagz mini medehgui yumniihaa talaar bitgii hutsaj bai

Avatar

Зараа 2020-08-29 182.160.32.240

Чам мэтийн "сэвдэг" нөхрөөс арай илүү тархиа ажиллуулдаг болоод л болгоомжилж буйгаа илэрхийлж байна. Мэдэхгүй юм гэж чам шиг хориг тавигсдаар монгол хахаж байна

Avatar

Зочин 2020-08-29 66.181.190.185

Мэхлэгдэв дээ хүмүүс ээ… Чөтгөр цагаан цамцтай, гоё костюмтай, шинжлэх ухаан эрдэм боловсрол ярьсан, чамайг жаргаах олон сайхан төсөл хөтөлбөрийн талаар уран яруу донгодсон дүртэйгээр тодрох болно. Тэгээд чамайг тамгалан мөнхийн харанхуй, гай гамшиг руугаа бугуйлдан чирнэ… гэж бүр 2000-д жилийн өмнө Ариун Библии айлдсан шүү. Тэгээд чи хүн биш болно. Чөтгөр чамайг алсаас зоргоороо удирдана. Хүссэн цагтаа үхүүлнэ. Бурхан чамайг энэрч ивээхээ больно. Учир нь чи сануулсаар байтал хүн мөн чанар

Avatar

Зочин 2020-08-29 66.181.190.185

-аасаа урвасан. Чи жинхэнэ жаргалыг биш, цахим жаргалыг хүссэн. Цахим жаргалыг Бурхан бүтээгээгүй.Энэ ертөнц нь хоосон хийсвэр, худал хуурмаг ертөнц.Харин жинхэнэ ертөнц эргэн тойронд тань байна.Жинхэнээсээ хайрлан дурла, хайртай хүмүүсийнхээ аз жаргалын төлөө хөлсөө дуслуулан зүтгэ, шударга үнэнч хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг бодитоор эдэлж сур.Мөнхийн Бүтээгч Бурхан Эцэгт, Аврагч Есүст сүслэн таларх.Энэ чипгүйгээр чи жаргана, Монгол улс мандан бадарна.Хуурамч дүртэй чөтгөрүүд ялагдана

Avatar

Зочин 2020-08-29 64.119.23.71

z**l adgiin n**** mini

Avatar

Зочин 2020-08-29 103.57.92.155

gar utas udirdah bish gar utas n huniig udirdah ym bna te

Avatar

Altantsetseg 2020-08-29 103.10.23.240

Yanaa delhiin tugsgul oirtoj bna daa

Avatar

Altantsetseg 2020-08-29 103.10.23.240

Sain medee taraay

Avatar

Зочин 2020-08-29 122.201.31.220

chi xristuuduu xristuud sain medee taraan geel teneed baidagdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж