Тархины чипний туршилт амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2020.08.29-нд нийтлэгдсэн

Тархины чипний туршилт амжилттай боллоо

Тархины чипний туршилт амжилттай боллоо

Элон Маск хүн төрөлхтөнд супер хүч өгөх асар том төлөвлөгөөнийхөө эхний алхмыг амжилттай хийлээ. Түүний хамгийн сүүлд санаачлан хийж буй тархины чип "Нейролинк" хүн дээр туршилт хийх зөвшөөрлөө өнгөрсөн жил авсан билээ. Элон Маск твиттертээ "Өнөөдөр 06:00 цагт шинэ туршилт хийнэ" хэмээн зарласан нь олныг догдлуулсан юм.

Гэхдээ энэ удаагийн туршилтыг хүн дээр хийсэнгүй. Харин Гертруд нэртэй гахайн дээр туршсан байна. Шууд дамжуулсан тус туршилтад гурван гахай оролцсон юм. Гахайнуудын нэг өмнө нь тархиндаа чип суулгуулсан, нэг нь огт суулгуулаагүй бөгөөд Гертруд нэртэй гахайнд шинээр суулгажээ.

Шинэ технологи амжилттай хэрэглээнд нэвтэрвэл хүмүүс шууд бодлоороо гар утас, компьютер зэрэг зүйлсийг удирдах боломжтой болох юм. Маск өөрөө үүнийг "Супер хүч чадал" хэмээн нэрлэж байгаа бөгөөд “Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны аюулаас зугтахын тулд өөрсдөө хиймэл оюун ухаантай нэгдэх хэрэгтэй” хэмээн ярьсан билээ.

2017 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн "Нейролинк" дэлхийн шилдэг эрдэмтдийг цуглуулсаар байгаа юм. Тэдний бүтээж буй шинэ тархины чип нь 3000 гаруй электрод бүхий хүний үснээс нимгэн, уян хатан ялтас бөгөөд тархины 1000 орчим нейроныг удирдах чадвартай аж.

Жил гаруйн өмнө сармагчин дээр туршилт хийсэн билээ. Улмаар туршилт амжилттай болж, сармагчин бодлоороо компьютер удирдаж чадаж байжээ.

Чипийг тархинд суулгахын тулд "Нейролинк"-ийнхэн нейро хагалгааны робот бүтээсэн нь минутад 192 элекродыг тархинд суулгах хүчин чадалтай аж.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж