Коронавирусийн өсөлтийг зогсоох чадвартай витаминыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2020.08.29-нд нийтлэгдсэн

Коронавирусийн өсөлтийг зогсоох чадвартай витаминыг нэрлэв

Коронавирусийн өсөлтийг зогсоох чадвартай витаминыг нэрлэв

Энэтхэгийн Манипалын дээд боловсролын академи, Бүс нутгийн биотехнологийн төвийн эрдэмтэд "B12” витамин нь коронавирусийн үржлийг зогсоож чаддаг болохыг тогтоожээ. Эрдэмтдийн судалгааны дүнг “IUBMB Life” сэтгүүлд нийтэлсэн байна.

Мэргэжилтнүүд вирусийн өсөлтийг хариуцдаг, “SARS-Cov-2” геномд байдаг “nsp12”-ыг байгалийн гаралтай бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн ямар молекулууд дарангуйлдгийг олж мэдэхийн тулд компьютерын загварчлал хийхэд ийм үр дүн гарчээ.

“IUBMB Life” сэтгүүлд гарсан нийтлэлд "Энэ бэлдмэлийг эмнэлгийн ажилтнууд, настай хүмүүс, халдварт өвчинтэй хавсарч болохуйц өвчтэй хүмүүст халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх аргаар хэрэглэж болох юм” гэж дурдсан байна.

Гэхдээ эмч нар коронавирусээр халдварласан хүмүүсийн эмчилгээнд зориулагдсан протоколд өөрчлөлт оруулахад нэмж хэд хэдэн судалгаа хийх шаардлагатайг тэмдэглэжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж