Он гарснаас хойш нийт 40 орчим мянган удаа газар хөдөлжээ | News.MN

Он гарснаас хойш нийт 40 орчим мянган удаа газар хөдөлжээ

Он гарснаас хойш нийт 40 орчим мянган удаа газар хөдөлжээ

Он гарснаас хойш нийт 40 орчим мянган удаа газар хөдөлжээ

Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй байжээ.

Энэ талаар Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан дээр мэдээлсэн юм. Тус хурлаар Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, анхаарах асуудал, Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-29 66.181.187.106

Газар хөдлөл гэж орилж хэдэн хүн амьдардаг юм

Avatar

Зочин 2020-08-29 64.119.26.88

Газар угаасаа л жижиг хөдөлгөөнд байдаг. Хүнд мэдрэгдсэн чичиргээг л газар хөдлөл гэж дэлхий үздэг.

Avatar

Зочин 2020-08-29 64.119.20.11

Газар хеделжээ ч гэх шиг!! дандаа болохгvй бvтэхгvй талаас нь бичих юмаа!! сvр болоод байхаар юм биш!! энэ гариг угаасаа менхийн хеделгеен чичилхийлэлд оршдог! Багаж сайжрахын хирээр бичиж аваад байгаам!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж