1072: Дийлэнх иргэдийн дансны мэдээлэл зөрүүтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.08.29-нд нийтлэгдсэн

1072: Дийлэнх иргэдийн дансны мэдээлэл зөрүүтэй байна

1072: Дийлэнх иргэдийн дансны мэдээлэл зөрүүтэй байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдээс 856,030 нь үнэт цаасны дансаа нээлгээгүй, мөн данс нээлгэсэн дийлэнх иргэдийн банкин дахь дансны дугаар зөрүүтэй, эсвэл дансаа холбоогүй байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар тус компанийн хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнээс 1.6 сая нь хувьцааны дансаа нээлгэсэн байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаас иргэдэд ногдол ашиг тараах шийдвэрээ энэ оны тавдугаар сард гаргасан. Үнэт цаасны тухай хуулиар иргэдэд ногдол ашиг тараах, дансанд нь шилжүүлэх үйл ажиллагааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) хариуцах юм.

Иргэдийн хувьцааны тоо ширхэг зөрүүтэй байгаагаас ногдол ашгийн мөнгө нь харилцан адилгүй олгогдох юм. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдээгээр:

-1068 ширхэг хувьцаатай бол – 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд есөн хувьцаа хасагдсан,

-964 ширхэг хувьцаатай бол – Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100.142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан,

-857 ширхэг хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200.284 төгрөг авсан бөгөөд 215 ширхэг хувьцаа хасагдсан,

-750 ширхэг хувьцаатай бол – Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300.426 төгрөг авсан бөгөөд 322 ширхэг хувьцаа хасагдсан,

-527 ширхэг хувьцаатай бол – 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянга, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 545 ширхэг хувьцаа хасагдсан,

-544 ширхэг хувьцаатай бол – 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 528 ширхэг хувьцаа хасагдсан,

-536 ширхэг хувьцаатай бол – 2011оны гуравдугаар сарын 11-нээс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд хамаарах юм.

Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхтэй дансанд шилжүүлэн олгох бөгөөд хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан хүсэлт гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлэх шаардлагатайг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж