Sharp корпораци энэ оны сүүлээр дэлхийн гар утасны зах зээлд тэсрэлт хийж, ямар нэг тусгай зориулалтын шилгүйгээр ашиглах боломжтой 3D гар утас худалдаанд гаргахаар төлөвлөн, ажилдаа оржээ. Салбартаа анхдагч нь байх уг гар утасны камер нь мөн 3D байх гэнэ. Компанийн зүгээс одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд ямартай ч 2010 онд багтаан сод бүтээлээ хэрэглэгчдэдээ хүргэхээ амлажээ.
Sharp корпораци хэдийгээр Япон улсын хэмжээнд хамгийн том гар утас үйлдвэрлэгч боловч дэлхийн зах зээлд эзлэх байр суурь нь тийм ч далайцтай биш юм.
С.Цэлмэг
Sharp корпораци хэдийгээр Япон улсын хэмжээнд хамгийн том гар утас үйлдвэрлэгч боловч дэлхийн зах зээлд эзлэх байр суурь нь тийм ч далайцтай биш юм.
С.Цэлмэг