ЭМД-аараа улс, хувийн эмнэлгээс сонгож үйлчлүүлдэг болно

Хуучирсан мэдээ: 2020.08.29-нд нийтлэгдсэн

ЭМД-аараа улс, хувийн эмнэлгээс сонгож үйлчлүүлдэг болно

ЭМД-аараа улс, хувийн эмнэлгээс сонгож үйлчлүүлдэг болно

2020 оны төсвийн тодотголыг батлахтай хамт Эрүүл мэндийн байгууллагуудын тогтолцоонд өөрчлөлт оруулах Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулсан.

Ингэснээр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд эрс өөрчлөлт хийж, иргэнээ дагасан санхүүжилтийн механизмыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүллээ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнууд гүйцэтгэлийнхээ хэмжээгээр цалин урамшуулал авдаг болох, эмнэлгийн үйлчилгээ сайжрах зэрэг томоохон өөрчлөлтүүд гарна гэж хууль санаачлагчид үзэж байна. Тухайлбал,

  • Бүх шатны эмнэлэг, эмийн сан, ЭМД, иргэнийг холбосон цахим систем бий болгоно.
  • Хөнгөлөлттэй эмийг бүх шатны эмнэлгийн эмч бичиж, бүх эмийн сан олгодог болно.
  • Иргэд эрүүл мэндийн даатгалаараа улсын болон хувийн эмнэлгээс сонгож үйлчлүүлдэг болно.
  • Эмийн чанарыг сайжруулж, үнийг бууруулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж