БШУ-ы сайдын урсгал зардлыг дөрвөн тэрбум төгрөгөөр танав | News.MN

БШУ-ы сайдын урсгал зардлыг дөрвөн тэрбум төгрөгөөр танав

БШУ-ы сайдын урсгал зардлыг дөрвөн тэрбум төгрөгөөр танав

БШУ-ы сайдын урсгал зардлыг дөрвөн тэрбум төгрөгөөр танав

 УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

 Төсөлд улсын төсвөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас нэг  төсөл арга хэмжээг хасч, 34 төсөл арга хэмжээнд өөрчлөлт оруулснаар нийт 12 тэрбум 731.3 сая төгрөгийг 2020 онд санхүүжих дүнгээс бууруулахаар өөрчилжээ.

Харин 2020 оны төсвөөр батлагдсан боловч тодотголын төсвөөс хасагдсан 37 төсөл арга хэмжээг буцаан нэмж тусгах болон төсөлд тусгагдсан 18 төсөл арга хэмжээний санхүүжих дүнг нэмэгдүүлснээр төслийн 2020 онд санхүүжих дүнг 12 тэрбум 171 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна. Мөн хэрэгжих боломжийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын дөрвөн төсөл, арга хэмжээний нэрийг өөрчлөхөөр тусгажээ.

Өвөрхангай аймгийн суурь зардлыг 560.3 тэрбум төгрөгөөр, Үндсэн хуулийн цэцийн урсгал зардлыг 235 сая төгрөгөөр, Улсын Их Хурлын төсвийг 301.3 сая төгрөгөөр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын эргэн төлөгдөх цэвэр зээлийн зардлыг 4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, Үндэсний аудитын газрын урсгал зардлыг 536.3 сая төгрөгөөр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын урсгал зардлыг 4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болжээ.

 Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлснээс өөрчлөлгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогын 9 их наяд 730.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.2 хувь, нийт зарлагыг 14 их наяд 577.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 4 их наяд 846.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 12.5 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-29 59.153.85.122

Нөгөө яам руу шилжүүлсэнээ таналаа ч гэх шиг

Avatar

Зочин 2020-08-29 202.179.25.64

шинэ сайдыг Дээрэлхэж байгаам биз дээ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж