Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулагдлаа | News.MN

Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулагдлаа

Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулагдлаа

Улсын Их Хурлын нэр бүхий 30 гаруй гишүүн нэгдэн “Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх” УИХ-ын албан бус лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр (2020.08.28) мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, үндэсний баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжихэд лобби бүлгийн гишүүд манлайлан ажиллана. Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай улсын хувьд нэн даруй шийдэх чухал асуудлын нэг. Аймгуудад 7-9 хувиар бэлчээрийн даац хэтэрчихсэн байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Иймээс бэлчээрийн нөөцийн менежментийг сайжруулах холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэх, газар тариалангийн салбарт дэмжлэг үзүүлэх асуудлын хүрээнд хууль санаачилж, идэвхтэй ажиллана. Манай улсын жилийн экспортын 8.7 хувийг хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн эзэлж байна. Үүнийг нэмэгдүүлэх боломж бүрэн байгаа учраас Засгийн газартай нягт хамтран ажиллана. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж байгаа, экспортыг нэмэгдүүлсэн, эдийн засагт чухал ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрийг санхүүгийн боломжит бүх нөхцөлийг ашиглан нэмэгдүүлнэ” гэсэн заалтыг гишүүдийн санаачилгаар оруулж чадсан. Тиймээс зөвхөн төсвийн хөрөнгийг харалгүйгээр бусад эх үүсвэрээс санхүүжилт босгож хөдөө аж ахуйн салбараа дэмжих боломж бүрдсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат хэллээ.
Уг лобби бүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Адьшаа, С.Амарсайхан, А.Адъяасүрэн, Ц.Анандбазар, П.Анужин, Т.Аубакир, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, Ц.Туваан, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Г.Ганболд, Н.Ганибал, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нар орохоо илэрхийлж, гарын үсэг зуржээ.
Лобби бүлгийн гишүүн өнгөрөгч мягмар гарагт түүхий эдийн Эмээлт захын мах бэлтгэлийн үйлдвэр болон "Тавантолгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-08-28 192.82.75.209

…. манай улсын хувьд төр нэг бодлоготой нэг үйл хэрэгтэй байвал зохимжтой бус уу… Том том ярьсан бацаануудын баахан лобби гэх бүлэглэлүүдийн үйл хэрэг эцэстээ төрийг үймүүлж самарсан гэмт бүлэглэл болох вий дээ…

Avatar

Зочин 2020-08-28 202.21.107.122

НЭГ ИХ ЛОББИ ЯРЬСАН БИЧСЭН ХҮМҮҮС …ЛОББ ГЭДЭГ ҮГЭЭ АРД ТҮМЭНДЭЭ ТАЙЛБАРЛААЧЭЭЭ МОНГОЛООР ОРЧУУЛЖ ХЭРЭГЛЭ ТЭНЭГҮҮДЭЭ..И

Avatar

С 2020-08-28 118.20.31.62

Хууль боловсруулна, шинэчилнэ гээд л байдаг, өмнөх хуулиудыг харахад асуудал байна шүү.

Avatar

Зочин 2020-08-28 202.55.191.194

лобби бүлэг гэж юу гэсэн үг юм бэ лоббидохгүй бол дэмжигдэхгүй гэж байгаа юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж