АПУ &#34Цагаан өдрүүд&#34 зарлалаа | News.MN

АПУ &#34Цагаан өдрүүд&#34 зарлалаа

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

АПУ &#34Цагаан өдрүүд&#34 зарлалаа

АПУ компани Сар шинийн баярт зориулсан онцгой урамшуулалт “цагаан өдрүүд” худалдаа зарлалаа

Гадны улс орнуудад томоохон баяруудаар зохион байгуулагддаг их хямдралын “Хар Баасан Гариг”-ыг бид андахгүй сайн мэддэг билээ. Тэгвэл Монголчуудын маань өргөн дэлгэр тэмдэглэдэг Сар шинийн баярыг тохиолдуулан АПУ компани “Цагаан Өдрүүд” гэсэн олон олон урамшуулал бүхий худалдааны өдрүүдийг зохион байгуулахаар болсон байна. Улаанбаатар хот болон 21 аймгийг хамарсан “Цагаан Өдрүүд” худалдаа Хөдөө орон нутагт 2-р сарын 2, 3, 4, 5, 6, 7 буюу ирэх долоо хоногийн хоёрдох өдрөөс эхлэн нийт 6 хоног үргэлжлэх бол Улаанбаатар хотод маргаашнаас буюу 1-р сарын 30, 31, 2-р сарын 4, 5, 6, 7 гэсэн 6 өдөр үргэлжлэнэ.

Эрхэм хэрэглэгч та бүхэн Үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компанийн бүтээгдэхүүнүүдийн ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР худалдан аваад дээрээс нь олон нэр төрлийн бүтээгдэхүүний НЭМЭЛТ УРАМШУУЛАЛ авах “ЦАГААН ӨДРҮҮД” өргөтгөсөн худалдаагаар үйлчлүүлээрэй.

Хэрэглэгч нартаа ойр байх үүднээс Хан-Уул дүүрэг, Баянгол дүүрэг, Сонгино Хайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүрэг гэсэн Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 21 цэгт “ЦАГААН ӨДРҮҮД” Онцгой урамшуулалт худалдаа явагдах бөгөөд эрхэм хэрэглэгч та өөрт хамгийн ойр байрлах цэгээс Сар шинийн худалдан авалтаа хийгээрэй.

Цагаан Сарын худалдан авалтаа “ЦАГААН ӨДРҮҮД”-ээр хийцгээе.

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж