Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа | News.MN

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр /2020.08.28/ БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингхтэй  уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Энэтхэг Монголын харилцаа бүхий л түвшинд эрчимтэй хөгжиж байгааг онцлоод Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн даргаар сонгогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг нь 26 гишүүнтэй хамгийн идэвхтэй ажилладаг бүлэг юм. Цаашид илүү их хүчин чармайлт гарган ажиллах болно хэмээлээ.

Энэтхэг улсын хөрөнгө оруулалтаар Монголд нефтийн үйлдвэрээс эхлээд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Мөн бүтээн байгуулалтын ажлаас гадна хүүхэд залуучуудын боловсрол, төрийн албан хаагчдыг чадавхжуулж англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд Энэтхэг улс анхааран ажиллаж ирсэнд талархаж байгаагаа парламентын бүлгийн даргын хувьд илэрхийллээ.

БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн даргаар сонгогдсонд баяр хүргэж, уулзаж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийллээ. Энэтхэг улсаас цар тахлын үед Монгол улсад үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаа, тус улсын хөрөнгө оруулалтаар хийж буй төсөл хөтөлбөрүүд зэргийг танилцуулж, цаашид бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ногоон хөгжлийг дэмжих лобби бүлгийн дарга, Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн даргын хувьд хамтран ажиллах боломж байгааг уулзалтын төгсгөлд тодотголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-28 202.9.46.222

урт гартай хар авгай болиосой

Avatar

Зочин 2020-08-28 83.20.231.208

ZDUchi avgai bushuuhan arilz uz harvaas shunaltan haragdaz bn

Avatar

Иргэн 2020-08-28 192.82.71.250

Саранчимэг ээ наад индустаа нефтийн үйлдвэрийг барих ажлаа эхлүүлэхийг байнга ойрхон сануулж шаардаж байх нь чухал шүү. Эд нар чинь их олуулаа тэгээд зөөлөн дулаан уур амьсгалд дассан цалгар назгай улс шиг харагдаг юм. Ялангуяа тэр галт тэргээрээ шавааралдаад явж байгааг нь ТВ-ээр харж байхад ..Манай талаас хийх ажлаа бараг бэлэн болгосон гээ биз дээ . Харин орон сууцны барилгаа л бүрэн барьж дуусгаж ажилчидаа элсүүлж эхлэх л үлдсэн юм биш үү.

Avatar

Зочин 2020-08-28 59.153.85.118

чамд хамаагүй чи тэнд очиж амьдарч дийлэхгүй.Нэг өдөр дэлбэрхэд нь чи талийна зүгээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж