Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр /2020.08.28/ БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингхтэй  уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Энэтхэг Монголын харилцаа бүхий л түвшинд эрчимтэй хөгжиж байгааг онцлоод Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн даргаар сонгогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг нь 26 гишүүнтэй хамгийн идэвхтэй ажилладаг бүлэг юм. Цаашид илүү их хүчин чармайлт гарган ажиллах болно хэмээлээ.

Энэтхэг улсын хөрөнгө оруулалтаар Монголд нефтийн үйлдвэрээс эхлээд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Мөн бүтээн байгуулалтын ажлаас гадна хүүхэд залуучуудын боловсрол, төрийн албан хаагчдыг чадавхжуулж англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд Энэтхэг улс анхааран ажиллаж ирсэнд талархаж байгаагаа парламентын бүлгийн даргын хувьд илэрхийллээ.

БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн даргаар сонгогдсонд баяр хүргэж, уулзаж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийллээ. Энэтхэг улсаас цар тахлын үед Монгол улсад үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаа, тус улсын хөрөнгө оруулалтаар хийж буй төсөл хөтөлбөрүүд зэргийг танилцуулж, цаашид бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ногоон хөгжлийг дэмжих лобби бүлгийн дарга, Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн даргын хувьд хамтран ажиллах боломж байгааг уулзалтын төгсгөлд тодотголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж