SUNRISE Festival-ийг цуцлах шийдвэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

SUNRISE Festival-ийг цуцлах шийдвэр гарчээ

SUNRISE Festival-ийг цуцлах шийдвэр гарчээ

Covid-19 цар тахлаас үүдэлтэй хориг арга хэмжээний хүрээнд залуусын дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан монголын хамгийн том шоу фестивалиуд бүгд энэ жил зохиогдохооргүй боллоо. Тодруулбал PlayTime, XMF, Silence White зэрэг фестивалиуд энэ жил өнжиж, цуцлагдснаа зарлаад байсан бол сошиал орчинд хэдийнээ болох товоо зарлаж, билетээ худалдаалж эхлээд байгаа SUNRISE фестивалийг мөн цуцлах шийдвэр гарсан байна. Энэ талаар  Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбатаас тодрууллаа.

-Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон шийдвэрийн талаар мэдээлэл өгөөч?

-Олон нийтийг хамрах хүрээнээс хамаараад эхний ээлжинд цагийн хязгаартайгаар кино театр, ресторан зэрэг зарим үйлчилгээний газруудыг нээх зөвшөөрөл өгөөд байна. Энэ ажил цаашид шат дараатайгаар үргэлжилнэ. Харин 9-р сарын 15 хүртэл хүн олон мянгаар цугладаг урлаг соёлын арга хэмжээ, спортын тэмцээн уралдаан зохион байгуулахыг албан ёсоор хорьсон хэвээр байгаа. Ажлын хэсэг сайтар судалж үзсний үндсэн дээр товлосон хугацаанаас хойш энэ хоригоо цуцлах эсэхийг шийдэнэ. Цуцлагдлаа гэхэд халдвар хамгааллыг дэглэм сахих, тооны хязгаарлалт заах, байр танхим 50 хувь хүртэлх дүүргэлттэй байх зэрэг тодорхой шалгууртай байна.

Томоохон фестивалиуд зохиогдох боломжгүй болоод байгаа ч SUNRISE FESTIVAL ганцаараа товоо зарлаж, билетээ худалдаалж эхлээд байна. Нийслэлийн Онцгой Комиссоос энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Бидэнд анхнаасаа албан бичгээр ямар нэг хүсэлт өгөөгүй. Зөвшөөрлөө аваагүй гэсэн үг. Өөрсдөө хориг арга хэмжээ 8-р сарын 31 гэхэд тавигдчихна гэж тооцоод ажилдаа орсон яваа юм билээ. Бид 2 хоногийн өмнө (8-р сарын 26-нд) SUNRISE Festival-ийг явагдах боломжгүй гэдгийг утсыг нь олж өөрсдөө холбогдоод мэдэгдсэн байгаа.  Тэгэхээр хорио тавигдтал SUNRISE Festival болохгүй ээ гэсэн үг.

-Өмнө нь шийдвэр зөрчиж зохиогдсон арга хэмжээнүүд бий юу? Ийм тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?

– Хариуцлага тооцоно. Бид хэд хэдэн шийдвэр зөрчсөн байгууллагат мөнгөн торгууль ноогдуулахаас эхлээд үйл ажиллагааг нь зогсоох хүртэх арга хэмжээ авч ажиллаж байна.

 -Танд баярлалаа, ажилд нь амжилт хүсье

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж