Гашуунсухайтын боомтоор 10 боодол дэргэвэр жиргэрүү гаргахыг завджээ | News.MN

Гашуунсухайтын боомтоор 10 боодол дэргэвэр жиргэрүү гаргахыг завджээ

Гашуунсухайтын боомтоор 10 боодол дэргэвэр жиргэрүү гаргахыг завджээ

Гашуунсухайтын боомтоор 10 боодол дэргэвэр жиргэрүү гаргахыг завджээ

Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний боомтоор наймдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын иргэн дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, хилээр гаргахыг завджээ.

Тодруулбал, нүүрс тээврийн жолооч өөрийн жолоодож явсан автомашины чиргүүлийн нүүрс дунд 10 боодол, нийт 205 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг Гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Мөн тус хилийн боомтоор наймдугаар сарын 14-нд Монгол Улсын иргэн өөрийн жолоодож явсан автомашины чиргүүлийн урд хэсэгт, нүүрсэн дунд 43 шуудай нийт 680 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, хилээр хууль бусаар гаргах гэж явсныг гаалийн байцаагч нар илрүүлсэн.

Дэрвэгэр жиргэрүү нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон БОАЖ-ын сайдын тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон ургамал юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж