АНУ-ын Умард Каролина мужийн шоронд хилсээр хүчингийн хэрэгт буруутгагдан 44 жилийн турш хоригдсон өнгөт арьст эр Ронни Лонг өнгөрсөн Лхагва гаригт /2020.08.26/ суллагджээ. Өдгөө 64 настай Ронни 1976 онд буюу 20 насандаа 54 настай эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр бүх насаараа хорих ял сонссон юм.
“Надад хэлэх үг олдохгүй байна. Энэ бол үнэхээр гайхамшигтай өдөр. Энэ л миний өдийг хүртэл хүссэн зүйл. Үүнээс илүү сайхан зүйл гэж байхгүй. Өнөөдөр намайг тосч авахаар ирсэн хүн бүрт баярлалаа. Энд миний танихгүй хамаатнуудаас эхлээд намайг огт танихгүй хүмүүс хүртэл дэмжиж ирсэн байна” хэмээн ярьжээ.
Тэрбээр өөрийгөө буруугүй гэж шүүх хурлын үеэр хэлсэн ч буруугүйг нь нотлох хангалттай нотлох баримт байгаагүйн улмаас ял сонссон байна. Хэрэг гарах үед Ронни өөр хотод байсан, гэрийнхэнтэйгээ утсаар ярьсан гэдгээ олон удаа хэлсэн ч үүнийгээ нотолж чадаагүй байна.
Өмгөөлөгч нь түүнийг цагаатгуулахаар 10 гаруй удаа давж заалдаж байсан ч бүх оролдлого нь бүтэлгүйтсэн байна. Тус мужийн Прокурорын газар 2018 оноос зарим хэргүүдийг сэргээн шалгах болсноор түүнийг хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэх боломж гарч иржээ. Ингээд хурууны хээ, ДНХ-ийн дээж зэргийг дахин судалж үзэхэд Ронни жинхэнэ буруутан биш болох нь тогтоогдсон байна. Иймд мужийн удирдлагууд 44 жилийг шоронд хэлмэгдэн өнгөрүүлсэн Ронни Лонгод тэтгэмж олгох, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
Эх сурвалж: WCNC
Зочин 2020-08-28 66.181.185.198
Хохирогч нь үхсэн учир тайлбар нотлогдоогүй чадаагүйд нь сулласан уу
amar 2020-08-28 202.55.188.93
Хамгийн гол нь 44 жилийн дараа соёл иргэншил өөрчлөгдөж жинхэнэ орк болж гарна даа
Зочин 2020-08-28 59.153.113.236
БҮДҮҮЛЭГ ТЭНЭГ ХҮНИЙГ Л ОРК ГЭХ БАЙХ. ЧИНИЙ ХУВЬД ЧАМААС БУСАД НЬ ОРК БАЙХ ТИЙМҮҮ
Zak 2020-08-28 66.181.161.50
Erguu mal chi l 44jil suuwal taarna
Зочин 2020-08-28 122.201.22.182
ХУРУУНЫ ХЭЭГ НЬ ШАЛГААГҮЙ БАЙДАГ ГЭНЭ ЭЭ .
Huu 2020-08-28 202.55.188.46
Үхсэний чинь зээл, хүний хамаг залуу насыг үрчихээд.. тэрбум доллар өгөөд ч алдагдсан цаг хугацааг нөхөж чадахгүй.
Зочин 2020-08-28 202.9.46.167
Юун орон сууцны зээл өгөх?! Харин ч 44 сая доллар авах байлгүй.
Зочин 2020-08-28 107.77.173.1
Манай өвчтөй гаруудын уриалаад байдаг шиг дээд хэмжээ өгөөд гүйцэтгэчихээгүй болохоор амьд явах хувьтай азтай л хүн юм….Хуулийн практикт алдаа гарах тохиолдол тийм ч цөөн биш байдаг,тийм учраас л цаазын ялаас татгалзаад байгаа юм шүү дээ
Зочин 2020-08-28 69.246.200.36
hun gutgeet tsaazluulchihsan tohioldol ch garsan. zarimdaa tsaazlah ni bagadmaar hunii sugnuud ch baih yum. xorvoo yum daa.
Зочин 2020-08-28 59.153.113.236
44 ЖИЛ ГЭДЭГ АЙМААР УРТ ХУГАЦАА ЮМ ДА. ХҮНИЙ ХАМАГ ЗАЛУУ НАСЫГ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ГЭЖ.
Зочин 2020-08-28 202.126.90.120
Manaid bol vvnees door yum zunduu l bolj baigaadaa !
Зочин 2020-08-28 202.126.90.120
Tegee l buudah gej yariad l, chichreed l…
Зочин 2020-08-28 202.126.89.87
тэгээд л манайд гээд хуцаад унадаг юм Хаа байсан газрын юм ярьж байхад
Зочин 2020-08-28 202.126.90.120
Bid chini tednii l neg gedeg sh dee!
Chi teriigee medehgvi ee, erg vv tuluvuu .