Хилсээр гүтгэгдсэн эр 44 жилийн дараа суллагджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Хилсээр гүтгэгдсэн эр 44 жилийн дараа суллагджээ

Хилсээр гүтгэгдсэн эр 44 жилийн дараа суллагджээ

АНУ-ын Умард Каролина мужийн шоронд хилсээр хүчингийн хэрэгт буруутгагдан 44 жилийн турш хоригдсон өнгөт арьст эр Ронни Лонг өнгөрсөн Лхагва гаригт /2020.08.26/ суллагджээ. Өдгөө 64 настай Ронни 1976 онд буюу 20 насандаа 54 настай эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр бүх насаараа хорих ял сонссон юм.

“Надад хэлэх үг олдохгүй байна. Энэ бол үнэхээр гайхамшигтай өдөр. Энэ л миний өдийг хүртэл хүссэн зүйл. Үүнээс илүү сайхан зүйл гэж байхгүй. Өнөөдөр намайг тосч авахаар ирсэн хүн бүрт баярлалаа. Энд миний танихгүй хамаатнуудаас эхлээд намайг огт танихгүй хүмүүс хүртэл дэмжиж ирсэн байна” хэмээн ярьжээ.

Тэрбээр өөрийгөө буруугүй гэж шүүх хурлын үеэр хэлсэн ч буруугүйг нь нотлох хангалттай нотлох баримт байгаагүйн улмаас ял сонссон байна. Хэрэг гарах үед Ронни өөр хотод байсан, гэрийнхэнтэйгээ утсаар ярьсан гэдгээ олон удаа хэлсэн ч үүнийгээ нотолж чадаагүй байна.

Өмгөөлөгч нь түүнийг цагаатгуулахаар 10 гаруй удаа давж заалдаж байсан ч бүх оролдлого нь бүтэлгүйтсэн байна. Тус мужийн Прокурорын газар 2018 оноос зарим хэргүүдийг сэргээн шалгах болсноор түүнийг хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэх боломж гарч иржээ. Ингээд хурууны хээ, ДНХ-ийн дээж зэргийг дахин судалж үзэхэд Ронни жинхэнэ буруутан биш болох нь тогтоогдсон байна. Иймд мужийн удирдлагууд 44 жилийг шоронд хэлмэгдэн өнгөрүүлсэн Ронни Лонгод тэтгэмж олгох, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг хэлэлцэж эхэлжээ.

Эх сурвалж: WCNC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
9
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж