Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар огцрох болсноо өнөөдөр /2020.08.28/ зарлах гэж байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Абэгийн бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусна. Гэвч тэрбээр сүүлийн нэг сар тэр хоёр ч удаа эмнэлэгт саатсан юм.
Түүний эрүүл мэнд муудсан байж болзошгүй талаар таамаглал, яриа ихээхэн тархсан ч эхэндээ тус улсын эрх баригчид энэ мэдээллийг үгүйсгэж байв. Харин өнөөдөр 17 цагт тэр албан ёсоор хэвлэлийн хурал хийхээр төлөвлөөд байгаа билээ.
Хамгийн сүүлд зургадугаар сарын 18-нд олны өмнө гарснаасаа хойш өдийг хүртэл нэг ч удаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцоогүй юм. Тэрбээр шархлаат колит (Ulcerative colitis) гэх ходоодны өвчнөөр 17 наснаасаа эхэлж өвдсөн бөгөөд 2007 онд уг өвчин нь хүндэрч, Ерөнхий сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр бууж байв.
Өдгөө 65 настай Абэ Шинзо нь тус улсын түүхэнд Ерөнхий сайдын албыг хамгийн удаан бөгөөд тасралтгүй хашиж буй Ерөнхий сайдаар нэрлэгдээд байгаа билээ. Энэ сарын 24-ний өдөр түүний тасралтгүй төр барьсан хугацаа 2798 хоног болж, тэрбээр хамгийн удаан тасралтгүй ажилласан Ерөнхий сайд болов.
Абэ Шинзо нь 2018 он эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар гурав дахь удаагаа сонгогдсон бөгөөд намын дүрмийн дагуу сүүлчийн удаагаа намаа удирдаж байгаа юм. Түүнийг огцорсны дараа ажлыг нь Сангийн сайд Асо Таро түр орлон гүйцэтгэх бөгөөд эрх баригч Либерал Ардчилсан Намд дараагийн удирдагчаа сонгох шаардлага бий болно.
Эх сурвалж: JAPANTIMES
Зочин 2020-08-28 202.126.88.171
ҮР БҮТЭЭЛ….Хүн хэд насалдаг ч бай Баян Ядуу
Сайн Муу алин ч бай Үр бүтээлтэй зорилготой амьдрах л чухал…..
Абэ Трамп Путины насан дээр бусад хүмүүс юу хийж бн ?
Зочин 2020-08-28 202.9.46.143
Хөөрхий Шинзо Абэ Оросын имперээс алдагдсан газар нутагаа авч чадсангүй дээ ! Зөвхөн Оростой маргаантай газар нутгийн асуудлаа шийдэхийн тулд л Японы түүхэнд дэх хамгийн удаан хугацаанд ажилласан ерөнхий сайд бсн бх ! Хэтэрхий ёсорхуу, ихэмсэг,яравгар, дээрэнгүй самурай нар, цөмийн хэт их гүрэн орос ивануудын аргыг олж, газар нутгаа эргүүлэн авах 90 ээд оны алтан боломжийг алдсан улс одоо яая гэхэв ! Дахиад 100 жил магадгүй 300 жил хүлээх ч юм билүү, бүр хэзээ ч авч чадахгүй бж ч мэдэх л юм !!!
zochin 2020-08-28 192.82.72.144
Eruul mendee bodson ni deeree Mundag udirdagch Tsaashid eruul enx baigaarai gej erooe
Зочин 2020-08-28 202.126.89.187
Mundag er dee
Zochin 2020-08-28 67.81.184.102
Shine Mongol surguulid shalgalt ybuulah bolj dee
Зочин 2020-08-28 106.186.208.29
Сэтгүүлчээ ходоодных бишээ шулуун гэдэсний шархлаатай.
Зочин 2020-08-28 83.8.229.25
Putintai tsai uugaad horduulzee zailuul
Д 2020-08-28 66.181.184.29
Russia phobia. Тархиа эмчлүүл
Зочин 2020-08-28 185.22.172.150
шинэ монгол сургууль нь луйварчин захиралтай болсон байна лээ. Манай хүүхэд тэнд сурдаг хэдэн жилийн өмнө их сургууль барина хандив байна уу гээд гүйж явсан захирал одоо бүр томорсон хандивийн ангийн хүүхэд дүүрсэн гээд томорч байдаг байна ш дээ пиииидаааааааа