Үндэсний үйлдвэрүүдийн хоолойг боомилж байна | News.MN

Үндэсний үйлдвэрүүдийн хоолойг боомилж байна

Үндэсний үйлдвэрүүдийн хоолойг боомилж байна

2020 он бол салбар бүрд хөдөлмөр эрхэлж байгаа иргэд болон аж ахуйн нэгжийг санхүүгийн хатуу шалгалтанд оруулсан жил болоод байна. Он гарахтай үгүйтэй манай  урд хөрш болох Хятад улсаас дэлхий нийтийг цочролд оруулсан корона вирус хүн амын дунд гарч, тус өвчин нь богино хугацаанд дэлхий нийтийг хамарсан нь хүн төрөлхтний бие, сэтгэлзүй болоод эдийн засгийг ямар ч нөөц бололцоо олголгүйгээр богино хугацаанд хар тогоонд хөмөрсөн гэхэд  болно.

Үүнээс үүдэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжүүдийн орлого багассанаас ажилчдынхаа цалинг тогтмол тавьж чадахгүйд хүрч хаалгаа барих эхний алхам болжээ. Харин ариХри   үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт өмнөх оныхтой харьцуулахад 30-40% буурсан гэх мэдээлэл байна. Энэ нь хүнсний  үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжийн мэдээлэл. Харин бусад жижиг салбарын хувьд эргэлзээ  байхгүйгээр зарим нь хаалгаа барьж томоохон аж ахуй нэгжүүд харин дээлнийхээ захыг мушгисан шиг сууна.

Үндэсний  үйлдвэрлэгчдийн хувьд автомашины шатахууны үнэ, цахилгааны үнэ, түүхий эдийн үнээс үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний ширхэг бүрийн үнэ шууд хамааралтай байдаг байна. Ялангуяа манай улсад сав баглаа боодлын үйлдвэр нэн хомсдолтой. Иймээс үйлдвэрлэгчдийн хувьд урд хөршөөс дийлэнхийг нь захиалж шошгыг  Монголд хэвлүүлдэг. Нэг ёсондоо бидний өдөр бүр худалдан авдаг хүнсний бүтээгдэхүүн болон бусад хэрэглээний бүтээгдэхүүнд долларын үнийн хэлбэлзэл сав баглаа боодлын хамт нөлөөлж байгаа гэсэн үг юм.

Мөн Монгол улсыг 2019 оны 10 сараас эхлэн Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага саарал жагсаалтад оруулсан. Үүнээс үүдээд банкны хүү өсөж хадгаламжийн хүү буурсан гэх мэдээлэл бий. 2019 оны гуравдугаар сараас найман сар хүртэл цахилгааны үнэ шат дараалалтайгаар нэмэгдсэн бол 2020 оны сонгуулиас өмнө буурсан шатахууны үнэ энэ найман сарын 4-нөөс эхлэн чимээгүйгээр нэмэгдэж эхэллээ. Мөн бизнес эрхлэгчдийн орлого буурсан, импортын бараануудын үнэ өссөн, улаан буудайн үнийг шат дараатайгаар нэмсээр байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдэд том цохилт болж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэгж бүрийн өртөг нэмэгдсээр байгаа энэ асуудлыг хэн шийдэж иргэдээ ч бодсон, үндэсний үйлдвэрүүдээ ч бодсон тэнцвэртэй бодлогыг гаргах ёстой юм болдоо?

Б.ДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-28 59.153.85.118

Хүрэлсүхийн засагын газар ямар чадамж муутай байнаа?Толгой нь хүрэхгүй гар зүгээр гараа савчиж ёсолж мосолж попроод зүгээр?Монгол улсын төлөө зүтгэе гээд байдаг тэгсэн мөртөө бид юмны үнийг зохицуулж чадахгүй гэж Хүүк хэлсэн.Юу зохицуулах гэж тэр Сангийн яам маам нь мам нь байдаг байнаа.Хувийн хэвшилүүдээ сөхөрүүлчихээд Коммунизм байгуулж мэдэх л угшилтай Ухна шүү дээ.

Avatar

Зочин 2020-08-28 59.153.85.118

Бүгдээрээ л нэг ёсолцгоосон Зандан улсууд иргэний нийгэмд нэг их дүрэмт хувцас ёсолгоо мосолгоо хэрэггүй ш д.Иргэнийхээ гар дээр талх хэдэн төгрөгөөр очиж байгааг бид мэдэхгүй ээ л гэж ярина.Бинзен дэлхийн зах зээлийн үнэ л дагна гэх.За тэгээд төгрөг нь цаас болох тийшээ болоод ирэнгүүт гадаадын банк оруулж ирнэ гээл байгаа.Яана даа Хүүк нэг мөсөн генералын дүрэмт хувцас өмсөөд ёслоод л ёслуулаад л яваад бай?

Avatar

Х 2020-08-28 118.20.31.62

Оюу толгой, Дорнодын Петро чайна компанийн эрхийг цуцлаач, хамаг баялагаа гадаад руу зөөгөөд өөрсдөө гуйлгачин, бас хар дансны жагсаалтанд ороод байгааг ойлгохгүй юм. Үндсэн хууль болон бусад хуулиа зөв боловсруулсан юм бол гэрээг цуцлахад амархан баймаар юм.

Avatar

Зочин 2020-08-28 202.126.90.149

Хүүк оюук хоёрийн толгой лав хүрэхгүй МАНд толгойтой мэдлэгтэй боловсон хүчин байхгүй болсон дандаа цүнх баригч б**с долоогч нар үлдсэн

Avatar

Зочин 2020-08-28 211.36.131.253

Бүхнийг гаднаас тэр дундаа урдаас зөөж байгаа цагт үндэсний үйлдвэрлэл хэзээ ч хөгжихгүй валют ч буухгүй элдэв өвчин ч буурахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж