Пьер оцон шувуу чөлөөт цагаараа "Пингү" хүүхэлдэйн кино үзэх дуртай

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Пьер оцон шувуу чөлөөт цагаараа "Пингү" хүүхэлдэйн кино үзэх дуртай

Пьер оцон шувуу чөлөөт цагаараа "Пингү" хүүхэлдэйн кино үзэх дуртай

Австралийн Перт амьтны хүртээлэнд аж төрдөг Пьер нэртэй оцон шувууны бие өвдөж, улмаар өднүүд унаж эхэлсэн тул эмчилгээний хэсэгт бусдаасаа тусгаарлагдан ганцаараа иржээ. Гэвч тэрбээр өөрийгөө өвчин туссан гэдгийг мэдэхгүй тул ганцаараа болсон нь түүнд хүндээр тусаж, ихэд гуниглах болсон байна.

Харин амьтны хүрээлэнгийн ажилчид түүнд IPad бэлэглэн, түүн дээр нь сонирхолтой нэвтрүүлгүүдийг тоглуулж өгдөг болсноор асуудлыг шийдсэн гэнэ.

Өдгөө Пьер IPad дээр тоглуулах олон янзын нэвтрүүлэгт “орчихсон” бөгөөд хамгийн дуртай нэвтрүүлэг нь "Пингү" хүүхэлдэйн кино аж. Гэхдээ Пьер үргэлж хүүхэлдэйн кино үзээд байлгүй заримдаа жинхэнэ оцон шувууд, зэрлэг байгалийн тухай баримтат кинонуудыг шимтэн үзэх  дуртай гэнэ.

Пьер оцон шувууны төрөл зүйл сүүлийн үед амьдрах газар, идэх хоол нь багассан тул ихээр ховордож байгаа билээ. Амьтан хамгаалагчид түүнийг сарын өмнө Австралийн баруун эрэг дээр байхад нь олж, амьтны хүрээлэнд өгсөн аж. Тэд Пьерийг хэрхэн эр зориг гаргаж, далайг гатлан сэлж ирснийг нь ихэд гайхсан гэнэ.

Амьтны хүрээлэнгийн ажилчид Пьерийг үзээд өд нь ихээр унаж байгаагийн шалтгаан болсон өвчнийг нь эмчлэхээр шийдсэн байна. Пьер өдгөө маш сайн эмчлүүлж байгаа бөгөөд удалгүй эрүүл чийрэг болмогц нь амьтны хүрээлэнгийн ажилчид түүнийг эх нутагт нь эргүүлэн аваачиж тавих юм.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж