Цахим болжмор: Асашёорюү АСЕМ-д үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Цахим болжмор: Асашёорюү АСЕМ-д үйлчилнэ

Асашёорюү АСЕМ-д үйлчилнэ

Асашёорюүгийн энэ жиргээ өчигдөр твитерийн ертөнцөд дуулиан болов. УИХ-ын нэгдсэн чуулганаар АСЕМ буюу Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашин ашиглах тооцоо гарсныг өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр дурдаад улсын төсөв хүндрэлтэй байгаа тул шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн хуяг дуулга, тусгай хамгаалалт бүхий автомашин оруулж ирэх аютомашины дистрибюьтор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөх төслийг Засгийн газар танилцуулсан юм. Тиймээс Асашёорюү Д.Дагвадорж өөрийн машинаар АСЕМ-д зочилсон Японы зочдод үйлчлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Тэрбээр жиргээндээ “Баярцогтыг хятадын зочдын үйлчилгээнд явуулчих” гэсэн нь ч үгэн дотор үг ивсэн сонин явдал боллоо. АСЕМ-ын зочдод зориулан олон тэрбум төгрөг зарцуулж буйг эсэргүүцсэн зарим жиргээчид ийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Serjkhorol Gantogtokh

Хаха, уул нь ингээл Асашёорюү шиг санаачлага гарган, холбоо сүлбээгээрээ улсын мөнгөө хэмнээд явчмаар байна ш дээ.

Өнөболд @Unuu2

Асем-н уулзалтад бэлдсэн шахааны хэдэн арван зуун мянган ногооны тээврийн хэрэгслүүд нэг чэнжийн гражид хэвтэж л байгаа байх даа.

танхай банди@nyamochirg

Ичих булчирхайны олдмол хомсдолын хам шинжтэй хэдэн дарга нараа 3 хоног явуулчих. Жолоочтой нь хамт АСЕМ-даа дайчил. Харин хэмнэсэн мөнгөөрөө сургууль цэцэрлэг барь, дараа нь үлдэнэ гэжээ.

Арван зургаан оны азгүйтэл

Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн Японы мэргэжлийн сумогийн хацу башёд озэки Котошёогикү түрүүлсэн нь сүүлийн арван жилд Японы бөхчүүдэд тохиож буй том аз юм. Харин эсрэгэрээ Монголын бөхчүүд сумогийн түрүүгээ алдсан. Энэ удаагийн башёд түрүү бөхийн шагнал гардуулахаар зорин очсон Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт 2016 оны хамгийн азгүй нэгнээр тодорч болохыг твитер ертөнцийнхөн жиргэжээ.

Өнжүүл Д.Энхбаяр@enkhbayar_d

2016 оны хамгийн азгүй амьтнаар энэ нөхөр тодрох байхөө. Ганцхан удаа очоод гардуулах гэсэн чинь япон бөхөд өгөөшшшш

Монгол хүний дайсан монгол хүн

Enkhbat Dangaasuren@enkhbat

"Монголчуудад гадны дайсан хэрэггүй. Тэднийг зүгээр л орхичих. Тэд өөрсдөдөө сайн дайсан" гэж манж түшмэл хэлж бсан гэдэг.

Чингисийн хөшөө эх нутагтаа

Маркетер Төгсөө@Marketer1997

3 сая чингис минь ээ. Чингис хааны хөшөө байрлуулах газаргүй нэг байгууллагын хашаанд жил гаран зэвэрчжаагаам бна

27 жилийн дараах давхцал

Serjkhorol Gantogtokh

Яасан адилхан царайтай ээжүүд вэ? 27 жилийн давхцал…

Хүмүүст ойртсон үйлчилгээ


"Нэг цэгийн үйлчилгээ"
Банк орлоо, зээлийн хүүгээ сонсоод бие муудлаа, эмийн сан орж эм авч уугаад ломбард орж зээл төлөх мөнгө авна кк

Цахим болжмор

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж