Орон нутагт зам тээврийн ослын улмаас таван хүн амь насаа алджээ | News.MN

Орон нутагт зам тээврийн ослын улмаас таван хүн амь насаа алджээ

Орон нутагт зам тээврийн ослын улмаас таван хүн амь насаа алджээ

Орон нутагт зам тээврийн ослын улмаас таван хүн амь насаа алджээ

Зам тээврийн ослын улмаас долоо хоногт таван хүн амь насаа алдаж, 29 хүн гэмтсэн байна. Ослын улмаас гэмтсэн хүмүүсийн долоо нь хүүхэд байжээ. Мөн амь насаа алдсан таван хүний хоёр нь хүүхэд байсан гэх харамсалтай мэдээлэл байгаа юм. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт шороон замд мотоцикл жолоодож явсан 12 настай хүү онхолдож, амь насаа алдсан байна. Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт асфальтан замд North Benz маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 40 настай, эмэгтэйн амь нас хохирчээ.

Тээврийн цагдаагийн албанд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 976 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцсон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-28 202.126.92.99

Энэ ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР АЖЛАА ХИЙГЭЭЧ ЭЭ. ХОТОД БӨӨН ТҮГЖРЭЛ ХӨДӨӨ БӨӨН ҮХЭЛ

Avatar

зочин 2020-08-28 192.82.76.152

АРХИ + ХУРД + ХЯТАД МОТОЦИКЛЬ = АВААРЬ
Ингэж л ойлгогдоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж