Элон Маскын тархины чип бидний бодож байснаас ч хурдан хэрэглээнд нэвтрэх бололтой. Учир нь тэрбээр энэ долоо хоногт туршилтаа хийж эхлэхээ зарласан байна.
Элон Маск сар гаруйхны өмнө л хамгийн сүүлийнхээ санаачилсан бизнес болох Нейролинкийг танилцуулж байсан юм. Түүний мэдээлснээр тэрхүү тархи-компьютер нь хөгжмийг чихэвчгүйгээр шууд тархинд тоглуулах гэх мэт маш олон дэвшилтэт технологийн эхлэл болох аж.
Түүнээс хойш нейролинкийн төсөл 158 сая гаруй ам.долларын санхүүжилт авсан бөгөөд туршилтын бүтээгдэхүүн аль хэдийнэ бэлэн болжээ. Түүнчлэн хамгийн эхний туршилтыг орон нутгийн цагаар өнөөдөр (2020.08.28) 18:00 цагаас буюу Улаанбаатарын цагаар маргааш (2020.08.29) 06:00 цагт эхлүүлэх юм байна.
Нейролинк нь ирээдүйд хүн төрөлхтөн, компьютерийг холбох зорилготой төсөл юм. Элон Маскын хэлж байгаагаар тархины шинэ чипний тусламжтайгаар хүн өөрийн гормоны хэмжээг хүссэнээрээ удирдаж, үр дүнд нь чадвараа хөгжүүлэх, сэтгэл түгших өвчнийг эдгээх зэрэг гайхалтай ашигтай зүйлсийг хийж болохоос гадна хөгжмийг чихэвч хэрэглэлгүй шууд тархиндаа тоглуулах боломжтой болох аж.
Тархины чипийг суулгуулахын тулд үйлчлүүлэгч нүдний лазер хагалгаатай төстэй үйл ажиллагаанд орох хэрэгтэй. Гэхдээ тархины чипийг хэрхэн суулгах тухай нарийн мэдээллийг одоохондоо задруулаагүй байгаа юм.
Эх сурвалж: UNILAD
Зочин 2020-08-28 64.119.26.219
Эсгий шаахайгаа хий
Зочин 2020-08-28 139.5.216.64
За ингээд хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгтнүүдийн ээлжит хорлол нийтийг хамрах нь дээ. Ер нь бол сэтгэл гутралын өвчтэй эмэгтэйн тархины баяр хөөрийн хэсэгт чип суулгах мэс засал 30 гаруй жилийн өмнө хийгдсэн. Энэ эмэгтэйг анхны кибер /хүн роботын э****з/ хүн гэдэг. Тэр гутралаасаа салж баяр хөөр дүүрэн 20 гаруй жил амьдарсан. Түүнээс ч өмнө нууц туршилтууд байсан гэдэг. Одоо энэ коронагын вакцинаар бас нано чип цусанд шахах гэж байгаа, гээд л барууны эмч нар өөрсдөө шуугиж байна.
Зочин 2020-08-28 178.48.206.104
Өөр дээрээ туршаач
Зочин 2020-08-28 59.153.114.177
тархи хакердуулчиж форматлууля гээд явжмбайх юм байна. хаана байна гэхээр нь форматлуулжиин удахгүй гарлаа гээд
иргэн 2020-08-28 66.181.161.4
Дэлхий ийм юмруу явж байдаг бид малын хулгайгаа 4 жил анхаарна гээд сууж байдаг күэ мөн лүдээ…
Zam 2020-08-28 202.126.90.138
Darkhanii zam
Зочин 2020-08-28 202.179.21.247
hun iig bool bolgoh ium bn daa
ЗОЧИН 2020-08-28 202.179.8.4
Илон!
Зочин 2020-08-28 192.82.73.178
Манкурт шиг үү