Элон Маск: Анхны тархины чипийг өнөөдөр туршина

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Элон Маск: Анхны тархины чипийг өнөөдөр туршина

Элон Маск: Анхны тархины чипийг өнөөдөр туршина

Элон Маскын тархины чип бидний бодож байснаас ч хурдан хэрэглээнд нэвтрэх бололтой. Учир нь тэрбээр энэ долоо хоногт туршилтаа хийж эхлэхээ зарласан байна.

Элон Маск сар гаруйхны өмнө л хамгийн сүүлийнхээ санаачилсан бизнес болох Нейролинкийг танилцуулж байсан юм. Түүний мэдээлснээр тэрхүү тархи-компьютер нь хөгжмийг чихэвчгүйгээр шууд тархинд тоглуулах гэх мэт маш олон дэвшилтэт технологийн эхлэл болох аж.

Түүнээс хойш нейролинкийн төсөл 158 сая гаруй ам.долларын санхүүжилт авсан бөгөөд туршилтын бүтээгдэхүүн аль хэдийнэ бэлэн болжээ. Түүнчлэн хамгийн эхний туршилтыг орон нутгийн цагаар өнөөдөр (2020.08.28) 18:00 цагаас буюу Улаанбаатарын цагаар маргааш (2020.08.29) 06:00 цагт эхлүүлэх юм байна.

Нейролинк нь ирээдүйд хүн төрөлхтөн, компьютерийг холбох зорилготой төсөл юм. Элон Маскын хэлж байгаагаар тархины шинэ чипний тусламжтайгаар хүн өөрийн гормоны хэмжээг хүссэнээрээ удирдаж, үр дүнд нь чадвараа хөгжүүлэх, сэтгэл түгших өвчнийг эдгээх зэрэг гайхалтай ашигтай зүйлсийг хийж болохоос гадна хөгжмийг чихэвч хэрэглэлгүй шууд тархиндаа тоглуулах боломжтой болох аж.

Тархины чипийг суулгуулахын тулд үйлчлүүлэгч нүдний лазер хагалгаатай төстэй үйл ажиллагаанд орох хэрэгтэй. Гэхдээ тархины чипийг хэрхэн суулгах тухай нарийн мэдээллийг одоохондоо задруулаагүй байгаа юм.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж