Олон улсын түвшний чанартай сургалтыг “Шилдэг” сургууль олгодог

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Олон улсын түвшний чанартай сургалтыг “Шилдэг” сургууль олгодог

Энэ удаагийн ярилцлагын зочноор Шилдэг ЕБС-ийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Вилл МакМанус оролцож байна.

-Яагаад Монголд мөн боловсролын салбарт ажиллах болсон бэ?

-Миний амьдрал боловсролын салбартай салшгүй холбоотой. Анх ахлах ангид байхаасаа хичээлээ хүчрэхгүй байгаа ангийнхандаа давтлага өгч эхэлсэн. Оклахомагийн их сургуулийг Ойрх дорнодын судлалаар төгссөн хэдий ч ажлын гараагаа Каплан олон улсын тест бэлтгэлийн төвөөс эхлэж SAT, GRE, GMAT зэрэг тест бэлтгэлийн сургалтуудыг зааж эхэлсэн бөгөөд тэндээ ихээхэн туршлага хуримтлуулсан. Монгол улсад ирээд Монгол хүүхдүүд ямар их мэдлэг чадвар, авъяастай болохыг мэдсэн. Харамсалтай нь хэлний мэдлэг дутмаг, сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хол, олон улсад суралцах арга гарцуудын талаар тэр болгон мэдэхгүйгээсээ болж асар их боломжийг алдаж байгаа нь харагдсан. Тийм учраас Монгол хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийг ахиулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор тодорхой хугацаанд англи хэлний сургалтын төв байгуулан ажиллуулж үзсэн.

Гурван жилийн өмнө Шилдэг ерөнхий боловсролын сургуульд ажиллах санал ирэхэд тус сургуулийн алсын хараа, зорилго, зорилтууд нь миний бодож зорьж байсан зүйлтэй яг таг нийцсэн тул саналыг шууд хүлээж авсан гэж хэлж болно. Одоогоор Шилдэг сургуульд олон улсын хөтөлбөр хариуцсан захирлаар ажиллаж байна.

-Шилдэг сургуулийн талаар товч танилцуулна уу? Тус сургууль бусад сургуулиас юугаараа онцлог, давуу талтай вэ?  

-Шилдэг ЕБС нь Монгол улсын сургалтын цөм хөтөлбөрийг заахаас гадна гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцахад бэлтгэдэг сургалтын системийг бүрдүүлсэнээрээ онцлог. Манай сурагчид бага ангиасаа тоо, шинжлэх ухаан, түүх зэрэг нэмэлт хичээлүүдийг англи хэл дээр суралцдаг. Энэ нь сурагчдад 11, 12 дугаар ангиуддаа AP хөтөлбөрийг суралцах суурь болж өгдөг байгаа. Түүнчлэн төгсөх ангийн сурагчиддаа гадаадын их дээд сургуулиудын элсэлтийн талаархи зөвлөгөө өгөхөөс гадна бид SAT, TOEFL зэрэг тест бэлтгэлийн сургалтуудад хамруулж өндөр оноо авахад нь тусалдаг.

Мөн дэлхий нийтээрээ суралцах, ажиллах хэлбэр, арга барил өөрчлөгдөж байгаа энэ үед сурагчдынхаа зөвхөн академик чадвар төдийгүй тэдний бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадвар, шүүмжит сэтгэлгээ, бусадтай багаар хамтран ажиллах чадваруудыг хөгжүүлэх зорилгоор олон улсын туршлага, хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх ажил дээр түлхүү анхааран ажиллаж байна.

-Монголын цөм хөтөлбөрийг Америкийн боловсролтой хослуулж буйн давуу тал ашиг тус юу вэ?

-Шилдэг сургууль нь АНУ-н K12 буюу ерөнхий боловсролын хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлж Монголын цөм хөтөлбөртэй хослуулан зааж байгаа цөөхөн сургуулиудын нэг юм. Манай сургуулийн сурагчид монгол хэл, түүх, өв соёлоо суралцахын зэрэгцээ англи хэлийг эх хэл шигээ эзэмшиж АНУ болон олон улсын түвшинд цаашид төвөггүй үргэлжлүүлэн суралцах чадвартай төгсдөг.

Дээрх ажлын үр дүнд Шилдэг сургуулийн 2018 оны төгсөгч А.Жавхлан Харвардын их сургуульд 100% тэтгэлэгтэй элсэн суралцаж байгаа бөгөөд олон төгсөгчид маань  АНУ, Канад, Герман, Швейцар, Унгар, Япон, Хятад зэрэг орнуудад тэтгэлэгтэй суралцаж байна.

-Та ярилцлагынхаа эхэнд АР хөтөлбөрийн тухай товчхон дурьдаад өнгөрлөө, энэ хөтөлбөрийн талаар уншигчдад маань товч мэдээлэл өгнө үү.

-Ахлах ангийн сурагчид маань АP хөтөлбөр буюу АНУ, Канадын их дээд сургуулийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй их сургуулийн түвшний хичээлүүдийг агуулсан Америкийн сургалтын нэмэлт хөтөлбөрийн дагуу суралцдаг. Бид АР хөтөлбөрийг сургалтын хөтөлбөртөө шингээж өгсөн нь Америк, Канад, Европын орнуудын төгсөгчидтэй өрсөлдөхүйц мэдлэг боловсролтой сурагчдыг төгсгөж байгаа явдал юм.  Мөн АP хөтөлбөрт хамрагдсан сурагчид төгссөнийхөө дараа гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах, тэтгэлэг авах, орсон их сургуульдаа кредит оноогоо шууд тооцуулах зэрэг давуу талтай сургуулиа төгсдөг.

-Тэтгэлэгтэй суралцахад анхаарах зүйл, зөвлөгөө?

-Тэтгэлэг авах сурагчид маань төгсөхөөсөө хоёр жилийн өмнөөс бэлтгэлээ хангаж эхлэх нь миний хувьд хамгийн тохиромжтой хугацаа санагддаг. Түүнчлэн өөртөө зориулан Study Plan буюу хичээлийн төлөвлөгөө боловсруулан түүнийгээ зуршил болгон өдөр болгон тогтмол хичээллэх хэрэгтэй. Тухайлбал, зорилтуудаа тодорхой болгох, англи хэлнийхээ мэдлэгийг гүнзгийрүүлэх, дүнгээ сайжруулах, нийгмийн хариуцлагын ажлууд хийж хэрэгжүүлэх зэрэг олон зүйлийг тус төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлэхэд дээрх хугацаа хангалттай байдаг юм.

Шилдэг сургуулийн сурагчид ахлах ангиасаа бэлтгэлээ хангаж эхэлдэг бөгөөд их сургуулиа сонгох, хэрхэн элсэн орох, тэтгэлэг яаж авах гэх мэт сэдвүүдээр тусдаа сургалт авч, мөн ганцаарчилсан зөвлөлөөг авдаг.

Бид арван жилдээ сайн сурсан сурагчийг төгсгөөд зогсохгүй олон улсын түвшинд цаашид амжилттай суралцаж амьдрах чадвартай Монгол хүнийг бэлтгэхийн төлөө ажиллаж байгаадаа бахархдаг.

Шилдэг сургууль нь ахлах ангиа төгсөөд гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах зорилготой цөөн сурагчдыг  1, 4, 5, 8-р ангиудад шалгаруулан авах тул https://forms.gle/FpHAUEc1Jyq9QCGm9 линкээр бүртгүүлээрэй.

Утас: 7000-9400

Хаяг: Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 33-р сургуулийн баруун урд Шилдэг ЕБС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж