Цөмийн хамгийн том туршилтын бичлэгийг нууцаас гаргаж, олонд дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Цөмийн хамгийн том туршилтын бичлэгийг нууцаас гаргаж, олонд дэлгэжээ

Цөмийн хамгийн том туршилтын бичлэгийг нууцаас гаргаж, олонд дэлгэжээ

ОХУ-ын Цөмийн эрчим хүчний корпораци "Росатом" саяхан маш нууц зэрэглэлд байсан нэгэн бичлэгийн нууцын зэрэглэлийг бууруулж, бүх нийтэд ил болгожээ. Тус бичлэгт ЗХУ 1961 онд цөмийн үйлдвэрийн 75 жилийн ойгоороо Цар Бомба хэмээх цөмийн бөмбөг туршиж буй нь бичигдэн үлдсэн байна.

Цар бомба буюу бөмбөгнүүдийн хаан хэмээн орчуулагдах нэртэй тус асар хүчирхэг устөрөгчийн бөмбөг 1961 оны аравдугаар сарын 30-нд ОХУ-ын умард хэсэг дэх Северный арал дээр дэлбэрчээ. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн том цөмийн дэлбэрэлт болон бичигдэж үлдсэн юм.

Нууцын зэрэглэлийг бууруулж, олонд нээлттэй болгосон тус 40 минутын бичлэгт бөмбөгийг бүтээсэн инженерүүд хүмүүст бөмбөгний тухай тайлбарлаж байгаа нь ч багтсан байна.

РДС-220 хэмээх албан ёсны нэртэй дээрх бөмбөг дэлбэрэхдээ 8 км өргөн гал гаргаж, 64 км өндөр мөөгөн үүл үүсгэсэн аж.

Бөмбөг өөрөө 8 метр урт, 27 тонн хүнд, хэтэрхий том байсан тул Ту-95В бөмбөгдөгч онгоцны зарим түлшний савыг авч байж багтаасан гэдэг.

Бөмбөгөнд нийт 50 сая тонн тэсрэмтгий бодис агуулагдаж байсан нь Хирошима, Нагасаки хотуудад дэлбэрсэн цөмийн бөмбөгнөөс 1500 дахин хүчтэй гэсэн үг юм. Мөн тооцоолж үзвэл РДС-220 бөмбөг дэлхийн хоёрдугаар дайнд хэрэглэгдсэн бүх зэр зэвсгийг нийлүүлснээс 10 дахин хүчтэй аж.

РДС-220 бөмбөг хэтэрхий хүчтэй байсан тул онгоцноос хаяхдаа онгоцны багийнхан амжиж зугтахын тулд хурдыг нь сааруулах зорилгоор бөмбөгийг шүхрээр хаясан байна. Тус улсын эрх баригчид бөмбөгний асар их аюултайг мэдэж байсан хэрнээ Северный хотоос ердөө 54 км зайд хаяжээ.

Тухайн үеийн баримтуудыг үзэхэд бөмбөг дэлбэрсэн даруйд хотын тоосгон, модон бүх барилга тэр чигтээ газрын хөрснөөс арчигдаж, 200 км хүртэлх радиуст их, бага хэмжээний хохирол учирсан байна. Мөн зарим эх сурвалжууд тухайн үед Норвеги, Финландад хүртэл барилгуудын цонх хагарсан гэж мэдээлдэг аж.

Аз болж тус туршилт газар дээр туршсан сүүлийн туршилт болсон юм. Олон улс 1963 онд гэрээ байгуулж, цаашдаа бөмбөгийг эх газраас хол туршиж байхаар тохиролцжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
13
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж