2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 40,808,966.31 төгрөгийн үнийн дүн бүхий 186,846 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол Зочид Буудал" ХК (BNG +14.58%) болон "Э-Транс Ложистикс" ХК (ETR +14.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монос Хүнс"ХК (MFC -2.68%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -2.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 16 ширхэг үнэт цаасыг 1,600,160 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.61 хувиар буурч 17040.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,593,778,771,168.33 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ