Алла Пугачева залуу нөхрөөсөө салсан гэв үү?

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Алла Пугачева залуу нөхрөөсөө салсан гэв үү?

Алла Пугачева залуу нөхрөөсөө салсан гэв үү?

Оросын алдарт дуучин Алла Пугачева болон түүний нөхөр Максим Галкин нарыг салсан гэсэн мэдээлэл сүүлийн үед яригдах болжээ. Тус улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Максим, Алла нар тусдаа амьдрах болсон бөгөөд Максим телевизийн хөтлөгч Юлия Барановская гэх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсноос үүдэлтэй гэжээ. Юлия нь хөл бөмбөгч Андрей Аршавины гурван хүүхдийн ээж юм. Түүнчлэн Юлия Максимийн хүүхдийг тээж байгаа гэх мэдээлэл хүртэл гарчээ. Юлия, Максим нар хайр сэтгэлийн холбоотой гэх мэдээлэл 2018 оноос эхтэй.

Одоогоор энэ талаар Алла, Максим нар хэн хэн нь үгүйсгэсэн мэдэгдэл хийгээгүй байгаа ба зарим хэвлэлүүд салалтын тухай мэдээлэл бол зүгээр өөрсдийгөө мартуулахгүйн тулд зохиосон хуурамч пи-ар ч байж магадгүй гэж мэдээлж байна.

Энэ талаар Оросын алдарт продюсер Андрей Разин “Хэрэв Алла нөхрөөсөө салсан гэдэг нь үнэн бол би түүнийг хүлээж авахад бэлэн байна. Ерөнхийдөө Оросын шоу бизнест Аллагийн дараагийн боломжит нөхрийн бүхэл бүтэн жагсаалт бэлэн байгаа гэж хэлэхэд буруудахгүй. Учир нь түүнтэй хамт амьдарна гэдэг чинь тэр чигээрээ сурталчилгаа. Ийм боломжоос хэн татгалзах билээ” хэмээн ярьжээ.

Гэвч олон насны зөрүүтэй хосын ойр тойрны хүмүүс дээрх мэдээллийг үгүйсгэсээр байна. Өдгөө 44 настай Максим Галкин, 71 настай Алла Пугачева нар нь 2011 онд гэрлэж, 2013 онд тээгч эхээр Гарри, Лиза гэх хоёр ихрийг төрүүлүүлж, эцэг эх болцгоосон билээ. Энэ гэрлэлт Максимийн хувьд анхных байсан бол Аллагийн хувьд тав дах гэрлэлт нь байв. Тэд бол Оросын урлагийн ертөнцийн хамгийн алдартай хосуудын нэг юм.

Эх сурвалж: SMI.TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж