Кэти Перри болон Орландо Блум нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Кэти Перри болон Орландо Блум нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Кэти Перри болон Орландо Блум нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Дэлхийн алдарт дуучин Кэти Перри болон холливудын шилдэг жүжигчдийн нэг Орландо Блум нар анхны хүүхдээ өчигдөр/2020.08.27/ өлгийдөн авчээ. Хосууд хүүхдэдээ Дайси Дав Блум гэх нэрийг хайрласан бөгөөд өхөөрдөн дуудах нэрийг нь Кики Перри хэмээжээ.

Кэти Перри жирэмсэн гэдгээ эхний хэдэн сардаа нууж чадсан боловч дэлхийг айдаст автуулсан цар тахлын үеэр буюу гуравдугаар сард жирэмсэн гэдгээ зарлаж, бага ч болтугай баяр хөөрийг фэнүүддээ бэлэглэж чадсан юм. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сард хүүхдийнхээ хүйсийг охин болохыг зарласан аж.

Хосууд энэхүү баярт мөчөө цахим орчинд хуваалцаад амжжээ. “Бид хайранд умбаж, охиноо эрүүл энх, аюулгүй төрсөнд баяртай байна” хэмээн бяцхан охиныхоо гараас атгасан зургаа нийтэлжээ.

Кэти Перри болон Орландо Блум нар алдарт The Tonight Show with Jimmy Fallon телевизийн шоунд оролцох үеэрээ эцэг эх болно гэхээс тэсэн ядан хүлээж байгаагаа хэлж байсан юм. Орландо Блум “Бяцхан охины аав болно гэхээс хүлээж чадахгүй байна. Би охиноо хайрладаг шиг охин минь намайг тийм их хайраар хайрлана гэдэгт итгэлтэй байна” гэж ярьж байжээ.

Кэти Перригийн хувьд улсад нь онцгой дэглэм тогтоосноос хойш гэртээ суун, шинэ ээж болох бэлтгэлээ базааж байсан гэнэ. Тэрбээр өөрийн хамаатны дүү нартайгаа болон Орландо Блумын есөн настай хүүгийн хамт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн ажээ.

Өдгөө 43 настай Орландо Блум 2010 онд загвар өмсөгч Миранда Керртэй гэрлэж, 2013 онд салсан юм. Хосуудын хайран дундаас нэг хүү мэндэлсэн.

Кэти Перри болон Орландо Блум нар 2016 оноос хойш үерхэж, 2019 онд сүй тавьсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж