Өнгөрсөн жил Улаанбаатар хотын хэмжээнд 2500 иргэн угаарын хийнд хордож, 15 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Иймээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өвөлдөө эртлэн бэлдэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг улсын хэмжээнд зарлаж байгаа талаар өнөөдөр /2020.08.28/ мэдээлэл хийлээ.
БОАЖ-ын сайд Д.САРАНГЭРЭЛ:
УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах том зорилтыг УИХ-аар хэлэлцүүлж, тусган үндсэндээ батлах гэж байна. Хоёр жил хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Одоо цаашлаад 80 хувьд хүргэхийг зорьж байгаа. Жил бүр галалгааны улиралд угаарын хийнд хордсон 2.500 хүн ямар нэгэн байдлаар эмнэлэгт ханддаг. Хэвтэн эмчлүүлэх тоо 200 орчимд хүрч, 15-20 хүн эндэж байна. Ингэхдээ гэр бүлээрээ эндэх тохиолдол ч гарч байгаа нь маш том асуудал.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ ажилд онцгойлон анхаарах ёстой гэж үзсэн. Тиймээс есдүгээр сарын 1-нээс "Яндангаа хөөлье" аяныг эхлүүлж байгаа юм. Яндангаа хөөлөөгүйн улмаас тортог хуримтлагдан бөглөрсөн, утаа гадагшлах зай багассан бодит жишээнүүд олон учраас мэргэжлийн байгууллагууд хамтарч иргэдэд заавар, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж ажиллана. Цагдаагийн байгууллагаас гэр хорооллын гудамжаар дуут дохиотой явж, яндангаа хөөлөхийг уриална" гэдгийг онцлон хэлж байв
“ЕСДҮГЭЭР САРД 9.750 АЙЛД УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА”
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.МӨНХЖАРГАЛ:
Нийслэлчүүдийн амь амьдралтай маш чухал ач холбогдолтой аяныг энэ оныг дуустал хэрэгжүүлэх гэж байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоох тухай тогтоолд өөрчлөлт орж, төвийн зургаан дүүрэгт бүхэлд нь түүхий нүүрс түлэхийг хориглож байгаа. Ингэснээр алслагдсан таван хороо буюу Хан-Уул дүүргийн 12,13,14-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо /Жаргалант тосгон/ Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд түүхий нүүрс түлэх хориотой болж байна. Эрчим хүчний яамнаас 40 мянган айл өрхийн 36 хороонд нийтдээ шөнийн тэглэсэн цахилгаанаар дөрвөн квт зуухаар гэр, байшингаа халаах нөхцлийг бүрдүүлсэн.
Хоёрдугаарт, улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн бүх айл өрхүүдэд нэг удаа угаарын хий мэдрэгчийг суурилуулсан. Угаарын хий мэдрэгчийг өнөөдрийн байдлаар 162.469 айлд суурилуулаад байгаа. Цахилгаан болон бусад эх үүсвэрээр гэр, байшингаа халаадаг/гал түлдэггүй/ 37.531 угаар мэдрэгч илүү гарсныг Онцгой байдлын байгууллагын агуулахад хадгалж байна.
Есдүгээр сарын 7-ноос эхлээд алслагдсан таван хорооны 9.750 айлд угаар мэдрэгчийг суурилуулна. Мөн шилжин ирсэн, түр оршин сууж байгаа өрхүүдэд 15 мянган угаарын хий мэдрэгчийг суурилуулахад бэлэн болсон. Нэгдүгээр сард авсан угаар мэдрэгчийн зай дууссан байх магадлалтай тул зай нь дууссан эсэхийг заавал шалгаарай" гэлээ.
“УГААРААС СЭРГИЙЛЭХ ТӨВД 100 ОРЧИМ ЯНДАН ХӨӨЛӨГЧ АЖИЛЛАНА”
“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.ГАНБААТАР:
Угаараас сэргийлэх төвд 100 орчим яндан хөөлөгч ажиллана. Угаарын хий зөвхөн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудал биш. Гэр, орон сууц, байшин, албан байгууллагаа түлшээр халааж буй бүх иргэдэд хамааралтай. Монгол Улсын яндангийн хэмжээ, стандарт гэж бий. Тэр стандартын дагуу ажилчид өөрсдийн гараар багаж хийж, иргэдэд үйлчилнэ. Ажилтнууд маань янданг хэрхэн хөөлөх талаар суралцаж, өөрсдийн гараар багаж хийсэн. Яндангийн хэмжээгээр зургаан метр хүртэл сунаж, хөө тортог цэвэрлэдэг багажийг төмрөөр хийсэн. Иргэдэд хандаж хэлэхэд энэ багажаас санаа авч айл өрхүүд өөрсдөө хийж болно. Манай компани сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхдээ 95-97 хувийн нүүрсийг ашигладаг. Сайжруулсан түлшний нөөц 120 мянган тонныг бэлтгэх үүргийг авсан. Барьцалдуулагчийн хувьд цардуулд суурилсан бүтээгдэхүүнийг л дэлхий даяар хэрэглэж байгаа. Шахмал түлшинд 3-5 хувийн барьцалдуулагч орох ёстой байдаг. Одоогоор барьцалдуулагч гаргаж авахаар монгол эрдэмтэдтэйгээ хамтран ажиллаж байгаа.
ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, хурандаа Н.ДАВААЖАМЬЯН:
Сүүлийн 10 жилийн тоон мэдээллээр улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад угаарын хийн хордлогын улмаас амь нас хохирсон дуудлага мэдээлэл 136 бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд 72 тохиолдол, орон нутагт 63 дуудлага мэдээлэл ирсэн байна. Өнгөрсөн онд 15 амь нас эрсэдсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийж ажилласан.
А.СҮРЭН
Нямсүрэн 2020-08-28 202.126.89.145
Түлшээ сайжруулаачээ өнгөгүй үнэргүй түлшинд хэнч үхэж болох 100%магадлалтай юм бна шүү дээ түлшээ үндсээр нь өөрчлөөчээ
технологийг нь өөрчлөөч..яндан хөөлөх мэдрэгч энэ тэр гэсэн төсвөөс яавал илүү зардал гаргуулах тухайсбодохын оронд шинэ технологи гаргаач ….
Иргэн 2020-08-28 66.181.161.109
Хөдөө орон нутгуудаар явж яндан хөөлөх үү? Яндан хөөлөгч өө!
zochin 2020-08-28 66.181.161.42
manaid ireed yandan huuluud uguhguim bhdaa neg zaalgaadhay
Зочин 2020-08-28 66.181.161.101
yandan huuluhiig zaana gej bhiin orond vneheer l utaagvi orchin bolgoh gej bgaa bol ger horoololiin ailuudad dulaanii shugam oruulchihgvi yu ger horoololiin ailch dulaanii shugamtai tewer bohiriin shugamtai bolchihwol hursh agaariin bohirdolgvi ervvl hurs tsewer agaartai bolon sh dee
хүннү 2020-08-28 202.179.25.91
Яндангаа хөөлхөө хүнээр заалгаад байхдаа яадаг юм.?Монгол хүмүүс ийм залхуу, маанаг болчихсон юм уу?Төр засаг нь ч хийх ажилгүй юм уу? Ойлгохоо байлаа. Яам, Агентлагт ажилдаг хүмүүс үнэхээр гологдож байна. Тэд хоосон дүр эсгсэн юм санаачлаад түүнийгээ сүрхий ажил санаачилсан хүн болж харагдуулах гэж гүйцгээх юм. Ичэх хэрэгтэй. Иргэд та нарыг шоолж байна. Баахан бороохой шийдэм шиг юм барьчихсан дундаа сайдыгаа суулагачихсан та нар ёстой “байнаа байна” Ер нь төрийн албаа цомхон болгох хэрэгтэй.
Зочин 2020-08-28 98.33.93.32
ЭМЯ-д байхдаа Тэмбүү Сараа,Сүрьеэ Сараа байлаа,Корона Сараа байлаа,БОЯ- д ирээд Яндан хөөлөгч Сараа боловоо…..Цаашаа олон яам бий дээ,Хүүк дахиад 2024 онд ЕС болвол Сараа аль яаманд очиж ямар Сараа болох нь сонин байна
zochin 2020-08-28 192.82.72.144
OO za za amar Saraa said ruu zalgaad irj yandan xoolood og gex yum bna Arai l buruu bodlogo bna daa Ichijij bna
Зочин 2020-08-28 202.126.89.109
таарсан таар шуудайнууд. очиж очиж айлын яндан хөөлөхийг зааж өгөөд байх даа яахав дээ. Өөр хийх ажил алга уу, Сарангэрэл сайд аа? айлууд яндангаа хөөлөхөө чамаар заалгахыг бодвол манайхан үнэхээр арчаагүй болж, эсвэл энэ тэнэг авгайгаа өөрийгөө мундаг хүн болохоо ахруулах гээд тэнэгээ гайхуулаад байна уу? 21 дүгээр зууны иргэд 18 дугаар зууны юм яриж байх гэж
ИРГЭН 2020-08-28 64.119.17.37
Юу гэсэн үг вэ ?, монгол төрийн яам гэрийн яндан хөөлөх ажлаар хөөцөлдөнө гэж,,,, хэтэрхий дор орж байгаа юм биш үү. Үнэхээр гутамшигтай байна……
Зочин 2020-08-28 220.90.156.156
Бид одоо хэддүгээр зуунд амьдраад байна Техник технологийн эрин үед амьдарч байгаа биздээ юун ёндон хөөлөх вэээ хаааааааааааа элэг хөшлөө
Зочин 2020-08-28 59.153.115.31
Сарангэрэл гэж нүдэнд орсон өргөс шиг харагдах болой
Иргэн 2020-08-28 202.126.89.126
Сарангэрэл сайдаа шударга , ичих булчирхайтай юм бол . Байгаль орчин , эрүүл мэндийн эмч эрдэмтэдээс ичээд би мэргэжлийн хүн биш мэргэжлийн хүнээр сайд хийлгэ гэж суудлаа өгвөл үнэхээр тасархай харагдана .
Зочин 2020-08-28 202.9.46.210
ЯАНА ДАА ЯАНА ЭНЭ УЛС ОРОН УСАН ТЭНЭГУУДЭЭР ТӨР БАРИУЛААД СУЙРУУЛЛЭЭ
Иргэн 2020-08-28 202.126.89.126
Яндан хөөлхийг заана гэж цагаан гартангууд солиорох юм . Нэг ч болох нээ айлын янданг буулгаж , орон сууцанд оруулахаан бодооч . Ажлын байр шинээр яаж бий болгох вэ ? Цалингын хэмжээг яаж дэлхийн жишигт хүргэх вэ ? Их хурлын гишүүн , сайд болоод яаж суудлаасаан ховхоргүй байж , төсөвөөс мөнгө идхээн бодохоос , төрийн хүн шиг сэтгэж , шударга ажиллана гэж ёстой байхгүй юм даа .
Зочин 2020-08-28 66.181.185.174
Сараа авгай улс төрийн яндан хөөлөгч бз дэ
Чих 2020-08-28 59.153.115.27
Сарангэрэл сайд аа. Энэ биш ээ. Аавдаа адуу манахыг заана гэдэг шиг байна. Энд сууж байгаа хүмүүсээс гэр хороололд амьдардаг хүн байна уу хөө
Зочин 2020-08-28 192.82.74.181
Энэ хэний шахааны авгай вэ
Зочин 2020-08-28 202.9.46.210
амарбаясгалан
Зочин 2020-08-28 64.119.20.196
Яндан хамаагүй…Зуух чинь түлшиндээ тохирохгүй байна дуракуудаа!!!!
Зочин 2020-08-28 66.181.186.250
21zuund iim yum yarij bdag tolgoi ni olgoi avgai
цэцэрлэгийн багш аа 2020-08-28 202.9.46.210
яндан яах вэ селфич авгай минь наад хорто түлшээ эхлээд шалгуул
зочин 2020-08-28 202.126.92.18
Улс төвийн шугмуудыг тухайн бүсийн төв хүртэл татаад өгвөл өөрийн хашаа руу холбох ажлыг зардлаараа хийх боломжтой. Нэг дор зардлыг гаргах боломжгүй бол ипотек ногоон зээлээр олон жил хуваагаад төлнө. Ингээд газар дээрээ сайхан амьдрах боломж бүрдэнэ. Тэрнээс шахмал түлшээр иргэдээ хордуулж, газрыг нь б**с эргэх зайгүй 2 өрөөгөөр солино гээд хэдэн 10 жилээр хулхидах, ядуурлын бэлэг тэмдэг болсон олон давхар нийтийн байр луу хөөж оруулахыг ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ гэж хэлэхгүй!!!!
zochin 2020-08-28 103.26.194.112
ZA BUR ARCHAAGUY ARD OLON YUMAA, YANA DAA KHUNII TULUU AMIDRAAD BAYNA UU/ TUR INGEKH KHEREGGUYEE , BAYGALYN SHALGARALAAR OLIGTOYNUUD NI ULDEJ ARD TUMEN TSEWERSHINE
Зочин 2020-08-28 202.179.25.11
Хол очиж х** бялдууч новшоо
Зочин 2020-08-28 43.242.243.39
Нүүрсний илёлэг ихдээд, шахмал түлш чинь энгийн зууханд таарахгүй байгаа юм малнуудаа. Зуухнууд дэлбэрэх, тосгуур нь хайлах цаг хугацааны л асуудал даа.
Инженер 2020-08-28 202.126.88.136
АРАЙ ГЭР ГЭРТ БАЙГАА ЯНДАНГ НЬ УЛСААС ХӨӨЛДӨГ ХҮН ГАРГАЖ ӨГӨХ НЬ БАЙНА ШҮҮ.
с** 2020-08-28 66.181.161.234
Эргүү юмнууд шар хаданд очиж үзүүлмээр юм
Гоё 2020-08-28 202.21.127.166
21-р зуунд гоё гоё.