Төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 1.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна | News.MN

Төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 1.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 1.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 1.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал болж 7 сарын эдийн засаг, санхүүгийн секторны статистик үзүүлэлтийг танилцууллаа. Энэ үеэр зээлийн хүүний өөрчлөлтийн талаар мэдээллээ.

Банкны системийн нийт зээл 7 дугаар сарын байдлаар 17.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 15.6 их наяд төгрөгийг төгрөгийн зээл, 1.6 их наяд төгрөгийг гадаад валютын зээл эзэлж байна. Долоодугаар сард нийт зээлийн хэмжээ өмнөх сартай харьцуулахад 0.3 хувиар буурчээ.  Харин чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сартай харьцуулахад 24.6 тэрбум төгрөгөөр өсч, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 128 тэрбум төгрөгөөр өссөн байна. Ингэснээр хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 6.6 хувь, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 11.3 хувьтай тэнцжээ. Нийт зээлийн 9.3 хувийг гадаад валютын зээл эзэлж байна. Үүнийг задалж үзвэл нийт иргэдийн зээлийн 1.2 хувийг,  байгууллагын зээлийн 17.3 хувийг бүрдүүлжээ. Зээлийг эдийн засгийн салбарын ангиллаар авч үзвэл нийт зээлийн 18 хувийг цалин, тэтгэврийн зээл, 16 хувийг худалдааны зээл, 12 хувийг үл хөдлөхийн салбарын зээл эзэлж байна.

Ипотекийн зээл: 

Долоодугаар сард банкууд нийт 1077 зээлдэгчид 77.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосны 57.3 хувийг хөтөлбөрийн зээл, 42.7 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна. Ипотекийн шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү долоодугаар сарын байдлаар 10.7 хувьтай тэнцүү байна.

Хүүний статистик: 

Банкны системийн долоодугаар сард шинээр татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 10.5 хувьтай тэнцүү байгаа бол гадаад валютынх 3.2 хувьтай тэнцүү байна. Долоодугаар сард шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 15.8 хувь, гадаад валютын хувьд 10.6 хувьтай тэнцүү байжээ. Төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2017 оны сүүлийн байдлаар шинээр олгосон зээлийн дундаж хүү 18.7 хувь байсан бол энэ оны долоодугаар сарын байдлаар 15.8 хувь болж буурчээ. Үүн дотор иргэдийн зээлийн дундаж хүү 2017 оны эцэст 20.1 хувь байсан бол энэ оны долоодугаар сарын байдлаар 16.8 хувь болж буурсан. Харин байгууллагын зээлийн жигнэсэн дундаж хүү 2017 оны эцэст 18 хувь байсан бол 16.1 хувь болж буурсан үзүүлэлтэй гарчээ. Зээлийн хүүг салбарын ангиллаар авч үзвэл хөдөө аж ахуйн салбарын 2017 оны эцэст 20.2 байсан бол долоодугаар сарын байдлаар 9.5 хувь болж буурсан. Энэ нь хөтөлбөрийн зээлийн дүн орсон үзүүлэлт юм.

Иргэдийн зээлийг ангиллаар нь авч үзвэл хэрэглээний зээлийн дундаж хүү 2017 оны эцэст 20.3 хувьтай байсан бол долоодугаар сарын байдлаар 18 хувь болсон байна. Үүн дотроо цалин, тэтгэврийн зээл 17.6 хувь болж буурсан. Хадгаламж барьцаалсан зээл 20.2 хувьтай тэнцүү байсан бол долоодугаар сарын байдлаар 18.5 хувь болж буурсан зэрэг үзүүлэлттэй байна._

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-28 66.181.161.42

"Жигнэсэн дундаж" гэж бичих нь буруу! Жигнэх – халуун ууранд хоол (бууз, мантуу г.м.) болгох үйлдэл. Жин – хүндийн хэмжээ. Жинлэх- хүндийн хэмжээг тодорхойлох үйлдэл. Тиймээс "Жинлэсэн дундаж" гэж бичих ёстой!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж