Үнэмлэхүй олонхын Ерөнхийлөгчид өгсөн "салаавч"

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Үнэмлэхүй олонхын Ерөнхийлөгчид өгсөн "салаавч"

Үнэмлэхүй олонхын Ерөнхийлөгчид өгсөн "салаавч"

Оюутолгой, Тавантолгой, “Эрдэнэт”-ийн 49 гээд Монголын эрх ашгийг хамгаалсан, Монголын төрд ажилласан, том төслүүдийг хөдөлгөсөн бүхнийг толгой дараалан шүүхээс ял өгөхтэй зэрэгцээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын өргөн барьсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн юм. Ингээд гишүүдийн олонх  буюу  нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 38 нь буюу 60.3 хувь нь  Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Хууль санаачлагчдын зүгээс “Шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгосноор шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас үүдэн гарах эрх зүйн хүндрэлийг нэг мөр шийдвэрлэх боломжтой” гэж тайлбарлаж байгаа ч шүүх засаглалын эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэх гэсэн Ерөнхийлөгчийн даалгаврыг Хууль зүй, дотоод хэргийн шинэхэн сайд оруулж ирлээ гэж хардах хүмүүс ч байсан.

Хуулийн төслийн 2, 3 дугаар зүйлд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан хүндрэл үүсгэж буй Улсын дээд шүүхийн шүүгч өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглосон агуулга бүхий хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 18.1.4 дэх заалтын дугаарлалтыг өөрчлөхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ.

Ямар ч байсан Ерөнхийлөгчөөс томилолтоо өвөртөлдөг Ерөнхий шүүгчид илүү том эрх мэдэл олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн үнэмлэхүй олонх Ерөнхийлөгчийн цаад санаархал салаавч өгсөн байж болох юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж