“Amazon”-ы ажилчид даргынхаа гэрийн гадна “толгой авагч” байрлуулав

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

“Amazon”-ы ажилчид даргынхаа гэрийн гадна “толгой авагч” байрлуулав

“Amazon”-ы ажилчид даргынхаа гэрийн гадна “толгой авагч” байрлуулав

АНУ-ын тэрбумтан, онлайн худалдааны “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгийн хэмжээ 200 тэрбум ам.долларт хүрсэн нь бүх цаг үеийн амжилтыг эвдсэн юм. Өөрөөр хэлбэл, түүнээс өмнө дэлхий дээр хөрөнгө нь 200 тэрбум ам.доллар хүрсэн хүн байгаагүй. Сүүлийн үед АНУ-ын технологийн компаниудын хувьцааны үнэ өссөн нь түүний хөрөнгө 200 тэрбумд хүрэх үндэс болсон байна.

Учир нь цар тахлын үеэр хүмүүс онлайнаар худалдан авалт хийх эрэлт нэмэгдсэн бөгөөд Жефф Безосын хөрөнгө энэ оны нэгдүгээр сараас хойш 85 тэрбум ам.доллараар өссөн байна.

Тэгвэл өчигдөр /2020.08.27/ “Amazon” компанийн 100 гаруй ажилтан Жефф Безосын гэрийн гадаа цугларч, ажлын хөлсөө нэмэхийг шаардан зууны өмнө Европт хэрэглэдэг байсан гилотин буюу хүний толгойг авдаг цаазлуур машины загварыг байрлуулан жагсчээ. Тэд одоогийн цалин болох цагийн 15 ам.долларын хөлсийг хоёр дахин нэмүүлж 30 ам.доллар болгохыг шаардаж байгаа юм.

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж