С.Бямбацогт: Бодлогын алдаа ард түмнийг туйлдууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

С.Бямбацогт: Бодлогын алдаа ард түмнийг туйлдууллаа

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Бодлогын алдаа ард түмнийг туйлдууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлэхийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бүлгийн санал дүгнэлтийг танилцууллаа. Энэхүү санал дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

                                                                                                                                 2016-01-28

            Улсын Их Хурлын дарга,

            Эрхэм гишүүд ээ,

 

Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулахаас эхэлсэн буруу бодлого Шийдлийн Засгийн газрыг дамнан үргэлжилж байна. Эрх баригчдын хэрүүл тэмцэл, үл ойлголцол, бодлогын алдаа улс орныг туйлдуулж, ард түмнийг доройтууллаа. Монгол Улс өнгөрч буй 4 жилд эрчимтэй хөгжлөөс ухралт руу, улстөрийн итгэлцлээс засаглалын хямрал руу, өсөлтөөс уруудалт руу, хөрөнгө оруулалтаас хөрөнгө гадагшилт руу шилжлээ. Та бүхнийг өнгөрсөн 4 жилийн турш ард түмнээ "ХҮН ШИГ АМЬДРУУЛЖ, УЛС ШИГ ХӨГЖҮҮЛЖ " чадсангүй гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж байна.

Шинэчлэлийн гэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдох үедээ “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” хэмээн гурвантаа хэлж гарч ирсэн. Харамсалтай нь эдийн засгаа сэргээх, иргэд, аж ахуйн нэгжээ хямралыг сөрөхөд эдийн засаг гэж үгээ гурав давтсанаас өөрөөр бодитой дэмжлэг, бодлого явуулж чадсангүй.

Одоогийн Засгийн газрыг “дэмжлэгтэй Засгийн газар”, “шийдлийн Засгийн газар”, “шуурхай Засгийн газар” байх болно хэмээн тодорхойлж байсан. Гэвч шийдлийн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр, арга хэмжээ, гарсан үр дүнг дүгнэж үзвэл хэлсэн шигээ дэмжлэгтэй, шийдвэртэй, шуурхай байгаагүйг нотлон тайлбарлая.

УЛС ОРОН ӨР ЗЭЭЛЭНД БАРИГДЛАА

Монгол Улсын Засгийн газар зөвхөн өр, зээл л хөөцөлдсөөр ирлээ. Тухайлбал Энэтхэгээс 1 тэрбум ам.долларын, АНЭУ-аас 1 тэрбум ам.долларын, БНХАУ-аас 1 тэрбум ам долларын зээл авах болсон тухайгаа л сурталчилж ирсэн. Одоо 850 сая ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байна. Тэгээд "өр, зээл авах гэж байхад Засгийн газрыг огцруулах гэж байна", "Засгийн газар нь огцрох гэж байгаа Монгол Улсын бондыг хэн авах юм" гэх мэтээр эрх баригчид Та бүхэн нууцаар өр зээл авах гэж байснаа зарлан, арга ядсан улс төр хийх боллоо.

Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны 3 дугаар улирлын байдлаар 21,5 тэрбум доллар буюу ДНБ-ийн 180 хувьд хүрсэн нь дэлхийд гадаад өрийн хэмжээгээр 2 дугаар байранд орлоо.  Засгийн газар 2016 оны улсын нэгдсэн төсвийн орлогын 37 хувьтай тэнцэх буюу 2,6 их наяд төгрөгийг гадаад, дотоод зээлийн хүү, үндсэн төлбөрт төлнө. Үүнээс зөвхөн зээлийн хүүнд 947,8 тэрбум төгрөг төлөх болсон нь 2011 оны төсвийн зээлийн хүүгийн төлбөрөөс 26 дахин их буюу 2600 хувиар их байна. Гэтэл Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар өмнөх засгийн алдааг давтан “шинээр өр зээл” тавих асуудлыг хамгийн шуурхайгаар шийдэн ард түмнээсээ нуун их хэмжээний зээл дахин авахаар улайрах явдлыг таслан зогсоохын тулд огцруулах нь зүйд нийцнэ хэмээн үзэж байна.

Монголбанк сүүлийн 3 жилд дангаараа Чингис, Самурай бондыг нийлүүлсэнээс их буюу 2 тэрбум орчим ам.долларын зээлийг БНХАУ-ын Ардын банкнаас юаны своп хэлцэл нэрээр жилийн 5 орчим хувийн хүүтэй зээлээд байна. Монголбанкны гадаад өр сүүлийн 4 жилд 8 дахин нэмэгдэж, аюулын дохио өгөх болов. Ипотекийн, ЖДҮ, хэрэглээний, цалингийн, тэтгэврийн зээлтэй иргэдийн тоо сүүлийн 4 жилд огцом нэмэгдэж 1 саяд хүрлээ. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн хоёр хүний нэг нь ямар нэгэн зээлтэй боллоо. Улс нь өртэй, иргэд нь зээлтэй болж хувирлаа. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "Мүүдис" агентлаг дахин нэг шатаар буулгалаа. Өнгөрсөн 4 жилд Монгол Улсын зээлжих зэрэглэл 4 дахин буурлаа. Энэ хэний ГАВЬЯА ВЭ? гэж ард түмэн Та бүхнээс асууж байна. Саяхан Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумаас сурвалжлага хийсэн гадны сэтгүүлчид "Дэлхийн эдийн засгийн форумд Монголыг хамгийн ихээр мөнгө гуйж яваа улс" гэж тохуурхан зарлаж байна. ДАВОС-ын чуулган буюу дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан хөрөнгө оруулалтын эрсдлийн судалгаанд Монгол Улсыг эрсдэлтэй, засаглалын үймээн самуунтай орны ангилалд оруулчихлаа. Энэ ангилалд иргэний дайн, дотоодын мөргөлдөөний мөр нь арилаагүй Пакистан, Тунис, Танзани улсууд л бичигдэж байна. Улсаа ийм орнуудтай мөр зэрэгцүүлэн дэлхий дахинд сөргөөр ойлгуулсныхаа төлөө энэ Засгийн газар ард түмнээсээ уучлал гуйн сайн дураараа огцрох ёстой.  Улс орны гадаад харилцаа сүүлийн 4 жилд сулран ганхлаа. Хамгийн сүүлд ГХ-ны сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайддаа захидал бичиж, хоёр хөршийнхөө хооронд хов хутгасныхаа төлөө сахилгын шийтгэл хүлээлээ. Төрийн сайд нь ийм хандлагатай байхаар улс орны гадаад харилцаа өргөжин бэхжихгүй гэж бид үзэж байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХАЛЖ, ЦАЛИНГИЙН САНГ 10 ХУВИАР ХАСЛАА

Өмнөх жилүүдэд төрийн албан хаагчдын тоо жилд дунджаар 7 мянгаар нэмэгдэж байсан бол 2014-2015 онд 14 мянгаар өслөө. Сонгуулийн дараахан бужигнаад тогтворждог байсан төрийн албаны шилжилт хөдөлгөөн 2012 оноос тогтворжих нь бүү хэл 2013, 2014 онуудад ч тасралтгүй нэмэгдэж, 2013 онд 11.5 хувь, 2014 онд 13 хувь нь шилжилт хөдөлгөөнд орлоо. Энэ байдалд дүгнэлт хийсэн Төрийн албаны зөвлөл 2015 онд анх удаа төрийн албан хаагчдын тогтворгүйтэл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрснийг тайлагнав.

Төрийн мэргэшсэн албыг бужигнуулахад гол нөлөөлсөн зүйл нь Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байхдаа төрийн албанд шалгалт өгөөгүй  иргэнийг “түр орлон гүйцэтгэгч”-ээр тавих боломжийг нээж хууль зөрчсөн. Түр орлон гүйцэтгэгчдийн тоо 4000 хол давлаа. Олон жил тогтсон бүтэцтэй явж ирсэн Гааль, татварыг нэгтгэн самарлаа. Төрийн бүтцийг улс эх орны эрх ашигт биш АН-ын удирдлага, фракцийн эрх ашигт нийцүүлэн салгаж нийлүүлдэг боллоо.

Цалин нэмэгдээгүй байхад 2012 онтой харьцуулахад 2016 онд төрийн албан хаагчдын цалинд 800 тэрбум төгрөг нэмэхээр болтлоо төрийн алба томорлоо. Төрийн албан хаагчдын цалинг 2016 онд 10-30 хувиар бууруулах төсвийг боловсруулан цалингийн санг 10 хувиар хаслаа. Ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг амласандаа хүрч нэмсэнгүй. Нийт оюутны 70 хувь нь 70.000 төгрөгөө авч чадахаа болилоо. Төрийн албан хаагчдын цалин, хүүхдийн мөнгө, оюутныхаа урамшууллыг нэмж чаддаггүй юм бол битгий хасаач ээ гэсэн ард түмнийхээ үгийг Та бүхэнд уламжилья. Сонголтын ГАВЬЯА болох шийтгэлийг ард түмэн хангалттай амслаа. Сонголтынхоо шийтгэлийг дөрвөн жилийн турш амсаж байгаа ард түмэн сонгуулиар биш одоо ч хариуцлага тооцохыг шаардаж байна.

Засгийн газар бодлого биш томилгоо л ярьдаг боллоо. Ард түмний эрүүл мэндийг хамгаалах чухал үүрэгтэй сайдаа томилж чадалгүй 4 сар гаруй боллоо. Дархан-Уул, Говь-Сүмбэр, Дорнод, аймгийн Засаг даргыг томилох асуудалд хууль зөрчин орон нутагт тогтворгүй байдал үүсгэлээ. Энэ бүхнийг дүгнэж үзвэл Ч.Сайханбилэг Та Ерөнхий сайдаар ажилласан жил гаруй хугацаанд улс орныг хөгжүүлэх бодлого, шинэ үзэл санааг дэвшүүлсэнгүй. Сандал ширээ, албан тушаалын хэрүүлийг л хийсээр ирлээ. Сандал суудлаа олоод суучихаж чадахгүй ийм танхимаас том бодлого, зөв шийдэл эерэг үр дүн хүлээх боломжгүй гэж бид дүгнэж байна.

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ ГААРЧ, АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРАЛ ГАЗАР АВЛАА

Ард түмний амьдрал ядуурсантай холбогдон гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж байна. Банкуудаас эхлээд ахмадуудыг хүртэл дээрэмдэх хэргүүд гарч эхэллээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 27.800-д хүрч 4 жилийн өмнөхөөс 45 хувиар өслөө. 

“Авлигачидтай дайн зарлаж” 2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон эрх баригчид маань авлигадаа өөрсдөө бүрэн идэгдэж, "дайн"-даа ялагдлаа. Цэвэр агаар сан, Төмөр зам, Нүүрс хөтөлбөр гээд төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон авлига, албан тушаалын гэмт хэргүүд шил шилээ даран гарч, хохирол нь хэдэн зуун тэрбумаар тооцогдож байна. Төрийн өндөр албан тушаалтнууд, яам тамгын газрын тансаглал ихээхэн анхаарал татаж, олон түмнийг бухимдуулж эхлээд удлаа. Хууль хяналтын байгууллагууд шилэн дансны мөрөөр эрчимтэй ажиллах шаардлагатай тулгарлаа. 

Шийдлийн Засгийн газрын танхимын сайд авлигын хэргээр баривчлагдан шалгагдсан нь Монголын улс төрийн түүхэнд гарсан анхны гутамшигтай үзэгдэл боллоо. Засгийн газрын сайд С.Баярцогтыг огцруулах санал тавьсан үед маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэцийг Lexus-570 машинаар хахуульдсан гэж үзэхээр үйлдэл гаргалаа. Улс орны нэрээр зээлж авсан Чингис, Самурай бондуудыг тойрсон авлигын асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж эхэллээ. Эрх баригчид авлигатай эвлэрч, авлигатай найз нөхөд болсон нь Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын хэргүүдийг хамруулах гэж хаваржин,  зунжин, намаржин улайран зүтгэж байснаар нотлогдоно. Эрх баригчид Та бүхэн Нийгмийн даатгалын санг сүлжээний бизнес болгож хувиргасан талаар хэвлэлүүд шуугиж байна. Энэ тухай саяхан АН-аас гарч байгаагаа зарласан Б.Баабар "Бурхан минь, биднийгээ дээрэмчдээс салгаж авраач" гэсэн нийтлэл бичиж өнөөгийн эрх баригчид Та бүхний үнэн дүр төрхийг ил тодоор илэрхийллээ.

АРД ТҮМНИЙ НУРУУГ БӨХИЙЛГӨЖ, АЛБАН ТУШААЛТНУУДЫН НУРУУГ ТЭНИЙЛГЭХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ОЛУУЛАА ХҮЧ ТҮРЭН БАТЛАДАГ БОЛЛОО

Дөрвөн жилийн өмнө Монголын эдийн засгийг дэлхийд гайхагдсан өндөр өсөлттэй, өөдрөг тэмүүлэлтэй гэж тодорхойлж байлаа. Тэгвэл өнөөдөр Монголын эдийн засгийг эрх баригчид өөрсдөө "хэвтрийн эдийн засаг" гэж тодорхойлох боллоо. Улс орны эдийн засгийг хэн ийм байдалд оруулав гэдгийг ард түмэн ОЛУУЛАА эргэцүүлж байна. Харин эрх баригчид эдийн засгаа хэвтэрт оруулсан ГАВЬЯА ХЭНИЙХ ВЭ? хэмээн асуух боллоо.  

МАН Засгийн газрыг хүлээлгэн өгөхөд 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг Н.Алтанхуяг 7.8 болгож унагасан. Харин Ч.Сайханбилэг 7.8 хувиас 2.3 хувь болгож нураалаа. Алдаатай бодлого ирэх жил ч үр нөлөөгөө өгч манай эдийн засгийг 0.6 хувь хүртлээ унахыг Олон улсын валютын сан, Дэлхийн банк анхааруулан санууллаа. Дөрвөн жил хүрэхгүй хугацаанд эдийн засгийн өсөлтийг 8 дахин буурууллаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014 оноос 4 дахин багаслаа. Экспортын хэмжээ сүүлийн нэг жилд 19 хувиар буюу 1.1 тэрбум ам.доллараар, импорт 27.5 хувиар буюу 1.4 тэрбум ам.доллараар буурлаа. Жилийн дотор банк санхүүгийн системийн эрсдэл өсч, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 3,2 дахин, чанаргүй зээлийн хэмжээ 32 хувиар нэмэгдлээ. Банкны системийн зээлийн өрийн үлдэгдлийн 14.4 хувь буюу 1,7 их наяд төгрөг эрсдэлд ороод байна. Төгрөгийн ханш 2012 оноос хойш ам.долларын эсрэг 50 орчим хувиар суларлаа. Гадаад валютын нөөц 2012 оноос хойш зогсолтгүй буурч өдгөө импортын 3 сарын хэрэгцээг ч хангаж чадахгүй хэмжээнд хүртлээ багаслаа. Нэгдсэн төсвийн орлого уламжлал мэт 1 их наяд гаруйгаар тасарч 2015 оны төсөвт 2 удаа, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд 3 удаа тодотгол хийлээ. Сар гаруйн өмнө тодотгосон төсвийн орлого дахин 100 тэрбум төгрөгөөр тасрав. Эрх баригчид Та бүхэн нэг сарын өмнө батлуулсан төсөвтөө одоо тодотгол хийх тухай ярьж байгаа нь аль хэр алсын хараатай бодлого явуулж байгааг харуулах нотолгоо болж байна.

Газар тариалангийн салбар нуран уналаа. "Атрын аян"-ны үр дүнд үр тарианыхаа хэрэгцээг дотоодоосоо хангадаг байсан манай улс сүүлийн хоёр жилд гадаадаас 190.000 тн үр тариа авах шийдвэр гаргалаа. Улиран одож буй онд өмнөх жилээсээ 2.4 дахин бага ургац авлаа.  Мал аж ахуй, эрүүл мэнд, төсөв санхүү, барилга, гадаад харилцаа, нийгмийн хамгааллын салбар бүхэлдээ эрсдэлд орлоо. Эдийн засагт үүссэн доргилт нийгмийн бүхий л салбарт хүрээгээ тэллээ. Энэ бүхний хариуцлагыг одоо биш сонгуулиар хүлээнэ гэж мэдэгдэл хийж байгаа Та бүхний үйлдлийг шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Монгол Ардын Намын бүлэг Оюутолгойн гэрээг байгуулахаас эхлээд бүтээн байгуулалтын бүхий л ажлуудыг дэмжсээр ирсэн. Оюутолгой төсөл нь Монголын хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэдэг. Оюутолгойн төсөлтэй холбогдуулан ҮАБЗ-өөс зургаан шийдвэр, зөвлөмж, УИХ-аас дөрвөн тогтоол, Засгийн газраас 13 тогтоол гарсан. Эдгээр тогтоол, шийдвэрүүд нь Монголын эрх ашгийг хамгаалахад зориулагдсан. Харамсалтай нь Шийдлийн Засгийн газрын тэргүүн ҮАБЗ-ийн зөвлөмж, УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг ханган биелүүлэх тал дээр туйлын хангалтгүй ажилласан. Тэр ч бүү хэл УИХ-аас чиглэл авалгүй дур мэдэн Арабын Нэгдсэн Эмират Улсад очин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гэгчид гарын үсэг зурахдаа ил тод байх, хамтаараа хэлэлцэх, шийдэх зарчмыг огоорч гарын үсэг зурсан нь маш том алдаа болсон гэж үзэж байна. 

Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон эрх баригчид олон түмний сэтгэл зүйгээр тоглож ард иргэдээ талцуулах, төөрөгдүүлэх бодлого шийдвэр олонтаа гаргалаа. Тухайлбал, Ерөнхий сайд Та нэгд, "1 тэрбум ам.долларын мах гаргана" гэж малчдыг хуураад одоо болтол амласандаа хүрээгүй. Хоёрт, 297 мянган хүүхдийг судалгаанд огт хамруулаагүй хүүхдийн мөнгө авах эрхийг хязгаарлаж ард түмнээ бухимдууллаа. Өөрөөр хэлбэл 297 мянган хүүхдийг хүний тооноос хаслаа. Үүний уршгаар 2016 онд нийт хүүхдийн 40 гаруй хувь нь хүүхдийн мөнгө авах боломжгүй төсөв батлуулсан. Гуравдугаарт, Тавантолгойн ордын асуудал шийдэгдэхээр боллоо, энэ ордоос эхний ээлжинд иргэн бүрт 100 мянган төгрөг олгоно гэсэн боловч өнөөг хүртэл амласандаа хүрсэнгүй. Дөрөвдүгээрт, төрийн байгууллагын аль нэг байранд 150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулж 2015 оны 2 сарын 01-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлнэ гэсэн өнөөг хүртэл шийдэгдсэнгүй. Тавдугаарт, зүгээр явж байсан 8 хувийн зээлийг зогсоож, 5 хувь болгох амлалтыг өгүүлсэн. Одоо 5 хувь болгох ажлаа эхлээгүй л байна. Зургаадугаарт, бүтэн зургаан жил цаасан дээр гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна гэсэн. Одоо баригдах нь битгий хэл цаасан дээрээсээ ч алга болсон гээд олон жишээг дурдаж болно.

Мөн “би нэг ч татвар нэмэхгүй” хэмээн УИХ-д мэдэгдэл хийж байсан ч олон татварын хувь хэмжээг нэмэгдүүлэн ард түмэн, аж ахуйн нэгжийн халаас руу гараа дүрсэн бодлого явуулсан. Тухайлбал,  Хөрөнгийн албан татварын тухай хуулиар бууны, малын хөлийн, автомашины, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэн. Шинээр нийслэлийн албан татварыг санаачлан 1.0 хувиар тогтоосон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулж торгуулийн хэмжээ 9600 төгрөг байсныг 768.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Цахилгааны суурь хураамжийг 2 дахин нэмэгдүүлж, үнийг нь 20.8 хувиар, дулааны үнийг 15 хувиар, цэвэр усны үнийг 71 хувиар, бохир усны үнийг 88 хувиар нэмсэн. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд шатахууны онцгой албан татварын дээд хязгаарыг 3 дахин нэмэгдүүлсэн. Ард түмний нурууг бөхийлгөж албан тушаалтнуудын нурууг тэнийлгэх шийдвэрүүдийг ОЛУУЛАА хүч түрэн батлуулсан. Хэлсэн болгон нь хэрэгждэггүй, худлаа ярьдаг, хууран мэхлэж ард түмнийхээ сэтгэл санаагаар нь тоглодог Ерөнхий сайдтай байхыг бид зөвшөөрөхгүй.

Ерөнхий сайд таныг "дэлхийд хямдарсан бензинийг Монголд үнэтэй байлгадаг нь популизм", "1 тэрбум ам.долларын мах гаргана", "хүн бүрт 100.000 төгрөг хуваарилах боломж байна", "энэ хямралыг бид өөрсдөө бий болгосон" гэх мэтээр хэлж байсан үгэндээ эзэн болохыг анхааруулан сануулж байна.

Эцэст нь нэг зүйлийг онцлон дурдья. 2014 оны 12 дугаар сараас МАН-ын бүлгийн гишүүд дэлхийн зах зээл дээр хямдарч эхэлсэн шатахууны үнийг буулгах санаачилгыг гаргасан. Энэхүү санаачилга, шаардлага одоо ч бодитойгоор хэрэгжихгүй байна. Шатахууны үнийг 250-иас 400 төгрөгөөр бууруулах боломжтой. Тиймээс дэлхийн зах зээлийн үнэд нийцүүлэн шатахууны үнийг буулгахыг дахин шаардаж байна. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тэтгэврийн, ЖДҮ-ийн, хэрэглээний, малчны зээлийн хүүг буулгах санаачилгуудыг ч дэвшүүлсэн. Энэ санаачилга, шаардлагуудыг цагаан сарын өмнө яаралтай шийдвэрлэн ард түмнийхээ амьдралд тус дэм болцгооё. Бас Та бүхэн ипотекийн зээлийн хүүг 8-аас 5 хувь болгон бууруулахаа амласан. Энэ амлалтандаа хүрч цагаан сарын өмнө асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна. Ямар нэгэн шалтаг, шалтгаан тоочиж хойшлуулах ёсгүй гэж бид үзэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Эрх баригчид сонгууль хаяанд ирсэн учраас Засгийн газрыг огцруулж хэрэггүй гэдэг сурталчилгааг өнгөрсөн хэд хоногт бялууртал нь явууллаа. Хариуцлагагүй байдлыг сонгуулийн чимээнээр хаацайлж болохгүй. Нэг өдөр, нэг хормын өмнө ч хямрал хүндрэлээс гаргах зөв алхам, эерэг шийдвэрийг гаргамаар байна. Ерөнхий сайд хамгийн сүүлд ард түмэндээ хандаж үг хэлэхдээ "цаг бага үлдлээ гэдэг нь шалтгаан биш шалтаг" гэж тодорхойлсон. Бид ч бас сонгууль дөхсөн учраас Засгийн газрыг огцруулж болохгүй гэж ярих нь шалтаг гэдэгтэй санал нэг байна. Бид Засгийн газрыг огцруулах шалтгийг биш шалтгааныг ярьж байна.

Ерөнхий сайд Та Засгийн газрынхаа 100 хоног дээр "өөрийн гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг, Монгол түмнийхээ өмнө, түүхийн өмнө, цаг хугацааны өмнө би бүрэн хүлээх болно" гэж мэдэгдэж байсан. Тэгвэл таныг одоо цаг хугацааны өмнө, ард түмнийхээ өмнө, түүхийн өмнө хариуцлагаа хүлээхийг шаардья.

Бид улс төрийн оноо авахын тулд Засгийн газрыг огцруулах гээд байгаа юм биш ээ. Зөвхөн улс эх орныхоо эрх ашгийг хамгаалах, ард түмнийхээ амьдрал, эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөгийн түвшинд л барих гэж эрмэлзэж байгаа юм. Улс оронд үүссэн одоогийн нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд Засгийн газрыг цаашид ажиллуулах боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санаачилгыг дэмжихээ УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг илэрхийлж байна.

Эрх баригч намын УИХ-ын гишүүд Та бүхэн ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх вий гэж болгоомжлон намынхаа даргын барьцаанд орох биш өдөр бүр амьдрал нь доройтсон ард түмнийхээ эрх ашгийн талд зогсож сонголтоо хийхийг уриалж байна.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-01-28 103.26.194.226

Гэрээ 100 хувь зев байжээ гэж ойлгож болох уу. Тэгвэл Уянга, МАН,МАХН нотолж чадахгуй бол дуугай бай. Ур дунг нь узэж чадахгуй бол бусдын ажилд ***** садаа бол.

Зочин 2016-01-28 103.9.91.214

Үнэн юм ярихаар яасан их бхуимдаж байна даа айн

Зочин 2016-01-28 202.126.89.199

Ард түмэн эх орон гэдэг үгс адгийн шаарнуудын амны уншлага болсон.Хол очиж ***** Бямбацогт оо.

Зочин 2016-01-28 59.153.113.251

МАН БОЛ НУРААХЫГ НЬ НУРААЖ ХУЛГАЙЛАХЫГ НЬ ХУЛГАЙЛЖ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ БҮГДИЙГ НЬ ХӨӨЖ ГАРГАСАН ТҮҮНЭЭС ГАРСАН ХОРТ ҮР ДАГАВАРЫГ АРДЧИЛАЛЫНХАН ХИЧНЭЭН ИХЭЭР ХАРААЛГАН БАЙЖ ЗАСЧ БАЙНА МОНГОЛЧУУД ДАЛАН ЖИЛ МАХН ЫН МОНГОЛЧУУДЫН ТАРХИНД ШИНГЭЭСЭН ХУДАЛ ЛООЗОГНОГЧ АЖИЛ ХЭРЭГЧ БИШ БУСДЫГ ГҮЖИРДЭГЧ ХАР АМИА БОДОГЧ ХҮНИЙ МУУД ДУРЛАГЧ ХҮМҮҮЖЛЭЭР АМЬДАРЧ БАЙГАА ТАВАН ЖИЛ ЭРХ БАРИАГҮЙ БОЛОХООР ШУДРАГА САЙН ГЭЖ ТА НАР БОДОЖ БАЙГАА БОЛ ХОЛ ОЧИЖ ХУЦАЦГААРАЙ ХУ ГИЙН ХУЛГАЙЧУУДЫГ МАРТААГҮЙ ШҮҮ

Зочин 2016-01-28 122.201.24.104

Энэ нөхөр эр хүн шиг харагдахгүй юм. Эмээ шиг яншиж, үглэж, хуцах юм. Хийсэн бүтээсэн зүйлгүй, толгой нь ч хүрэхгүй мангаруудаар бид яах юм бэ? Зайл миний монголоос, АНУ руугаа Баяр дээрээ очицгоо.

Зочин 2016-01-28 182.160.34.5

АН одоо улс төрөөс бүрмөсөн зайлах ёстой боллоо. ард түмэн дийлэх цаг удахгүй. ардчилсан хүмүүс зугтах цаг удахгүй.

t 2016-01-28 108.28.170.145

zugeer yridag togloom bish shuuu!!!!! 10 jiliin umnu l ingeh geed baisan ni haragdaad l baisan . yaamaar ch yum be de

лхагва 2016-01-28 202.179.27.212

МАН бол ард тvмнээ тvм бумаар нь буудаж алдаг л нам ш. дээ монголчууд vнэхээр малаасаа дор аав ээжийг нл ах дvvсийг нь алаад л. хоронгийг нь хураагаад лтамлаад байхад л дагаж далдганаад ббайдаг малнууд хохино шулуулжалуулж байхдаа таарсан мангарууд 30 онд хэдэн тvмэн иргэдээ хэдэн зуун сvм хийдээ одоогийнхоор бол бvх сумыг аймагтай нь устгаад 2008 онд 5-ыг алж хэдэн зууг шопонд хийгээ биздээ

лхагва 2016-01-28 202.179.27.212

энэ Бямбацогт гэж естой дvvрчихсэн тэнэг хэрvvлч балай гар юмаа шал мангар юм ярина ичинэ зовно гэж байхгvй амьтан юм зайлаасай естой усан тэнэг байхаа

Дорж 2016-01-28 202.131.232.34

Бямбацогт зөв л ярьж байна. Бодит зүйл ярьсан. Амьдрал ийм л байна шүү дээ. Эсэргүүцээд байгаа хүн долигонож байгаа нь илт байна.

ммм 2016-01-28 59.153.113.156

энэ залуу зүгээр байхдаа дажгүй эр билээ,,, улс төржих онгод нь орхоороо улаан галзуу дүрд хувираад ан_г тамд ортол ,ард түмнийг турж үхтэл, монгол улсыг сэхэхгүй болтол, өөрийгээ ерөнхий сайд болтол бууж өгнө шүүдээ,

Иргэн 2016-01-28 122.201.21.237

Ц. Нямдорж одоо та болио !!! Таны арга МАН-г шороотой хутгаад,хиимор сулдыг гутаав. Тэнэг гэж яахлаарай хорлогч Шулам Уянгаатай ниилэж оймсод хавчуулагдаж засаг самрах санаа гаргаваа!!!

ха ха 2016-01-28 202.179.28.243

МАН өнгөрсөөн, миний дагалдагсад лав сонгохгүй

Зочин 2016-01-28 202.9.41.52

GARCHIG NI ZUV BAINA.

Зочин 2016-01-28 103.57.93.191

Хэхэ, 2012 оны 5 сард яг сонгуулийн өмнө эх оронч царайлан Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулах хуулийг санаачилж батлуулан эдийн засгийг нураасан С. Бямбацогт бодлогын алдаа яриад байхаар чинь С. Ганбаатар мэт нь юу дуртайгаа ярих нь ч аргагүй юм даа.

Зочин 2016-01-28 202.179.11.90

ХУЛГАЙЧУУДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ГЭДЭГ БОЛ НЭГ ТАЛДАА УЛС ОРНЫХОО НЭГ ХЭСГИЙГ ГАДНЫХАНД ХУДАЛДАЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ШҮҮ. ЭЦСИЙН ЭЦЭСТ ТЭР ОРУУЛЖ ИРСЭН ГЭЭД БАЙГАА ХӨРӨНГӨӨР ХЭН ХААНА ЮУ ХИЙСНЭЭР ХЭН ЯАЖ ЖАРГАЖ ХАНАЖ ЦАДААД БАЙГАА ЮМ? УЛС ОРНОО ИНГЭЖ ӨР ШИРЭНД БАРИГДУУЛЖ ГАДНЫХАНД АЛДАЖ ДУУСАХААР ЗҮГЭЭР Л САЙХАН БОР БАНТАНТАЙ ЦАЙГАА АРГАЛЫНХАА УТААН ДЭЭР ЧАНАЖ УУГААД НЭХИЙ ДЭЭЛЭЭ ӨМСӨӨД МОРЬ МАЛАА ХӨӨЖ БАЙСАН НЬ ДЭЭР ШҮҮ. ТА НАР ШИГ ЮМ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ӨР ШИР ОВООЛОХООС ӨӨР ЭРДЭМ АВЪЯАСГҮЙ ГАРУУД ЮМЫГ ЧАНАРТАЙ САЙНААР ХИЙЖ СУРТАЛАА ШИНГЭЭЖ СУРТАЛАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЯАДАГ ЮМ. 90-ОНД БОЛООД ИРСЭН 2000 ОНДЧ БОЛООД Л БАЙСАН. ОДОО Л ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТГҮЙ БОЛ ТУРЖ ҮХЧИХ ГЭЭД БАЙНА УУ. ЯАДАРСАН АРД ТҮМЭН ТА НАРЫН ОЛЖ ИРСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭРТЭЙ ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ ХЭДЭН БОРООР ПРИУС АВЧ УНАЖ ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙРНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛЖ ЗЭЭЛ Л АВНА БИЗ. ӨӨР ЯАХЫН ХОЁР ИДЭХ ЮМ УУ ЯАХ ЮМ.

Зочин 2016-01-28 202.9.41.173

batchimeg zugtaachihlaa daa kkkkk,gem bish zan sh dee bayarsaihan yu yrichihvaa saihanbilegizmiig bii bolgoh geed bna uu

САСА 2016-01-28 122.201.22.84

Бямбацогт ичиж үхээсэй дээ өөрөө нэг их юм хийчихсэн юм шиг тэгж яривал МАН хөрөнгө оруулагчдыг хөөх хатуу хууль гаргаад огцорсон,МАН өөрсдийгөө улам доошоо хийж ирэх сонгуульд усан тэнэгийгээ гайхуулж улс төрөөс арчигдлаа даа ашгүй нэг зөнөсөн МАН сонгууль гэж солиорохоо болилоо шинэ намууд гарвал таарна

Зочин 2016-01-28 49.0.204.118

ааж залуу хүнтэй суугаасай гэсэнтэй адил юм бичиж дээ

togtvorgui baidliig hen gargadag ve? 2016-01-28 106.120.39.200

AN-iinhan oorsdoo l gargadag. MAN bidnii unagah gelee geed erh huuhed ch yum shig, aashtai heruulch avgai ch yum shig ayaglaad tuunii chini l ureer zasag tani togtvorgui bolj baina sh de . Buruug busdaas erheesee omno Garamgaibaatar ta ooriinhoo helj yarij baigaa ongo yasaa neg saihan harchihaldaa. Uls toriin hat suusan hashir hunees garah ug helleg mon uu?! Toriin ondor tuvshin heleh ug mon uu? esvel gudamjind yarih ug helelguu geed bodoh yum olon baina daa

togtvorgui baidliig hen gargadag ve? 2016-01-28 106.120.39.200

AN-iinhan oorsdoo l gargadag. MAN bidnii unagah gelee geed erh huuhed ch yum shig, aashtai heruulch avgai ch yum shig ayaglaad tuunii chini l ureer zasag tani togtvorgui bolj baina sh de . Buruug busdaas erheesee omno Garamgaibaatar ta ooriinhoo helj yarij baigaa ongo yasaa neg saihan harchihaldaa. Uls toriin hat suusan hashir hunees garah ug helleg mon uu?! Toriin ondor tuvshin heleh ug mon uu? esvel gudamjind yarih ug helelguu geed bodoh yum olon baina daa

Zochin 2016-01-28 31.33.41.104

Bymbatsogtoo chi yachij mailaad tanai nam dahin ylj chadahgui

Зочин 2016-01-28 122.201.22.18

Төрөөс зайлуулагдахдаа тулгаа өшиглөж хаячихсан МАН-гарууд. Хэн гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоосон юм бэ? Үүнд хэн буруутай юм бэ?

Asuudliig ug ushilaas oilgooch dee 2016-01-28 106.120.39.200

Hooson uls torhiin toloo MAN yavaagui ee. Zasgiin gazriin bodloggui uil ajillagaag heleer,sanuulsaar baihad toodoggui yum uu? esvel oilgoh uhaan ni dutdag yum uu? Yamarch baisan huleen avch ergetsuulj bodood tavisan asuudluudad ni yadaj buruu zov ali boloh tuhaid alban esnii hariug ogdog ulsiin alba yavuulah naad zahiin soelgui , nohor shuumlel gej medehgui uchir utgagui uulgamch chavgants shig MAN bidniig unagah gej ulairlaa. yu ch hiihed belen ch geh shig elii balai yum yaridgaa yadaj bolioch dee. Uzel bodol ni tolovshoogui zaluusiig buruu zuild tuhirdgaa bolivol taarna.Ene uvaigui uildliin toloosond niigmiin setgel zui "hun torlogchii yavj irsen tuuheer batlagdsan ,shinjleh uhaanaar notlogdson unemlehui bodit uneniig hudal huurmag gej orond ni oorsodiinhoo hudal huurmag uil ajillagaag hamgiin zov meteer buh suvagaar medeelj osvor nasnii zaluusiig oyun uhaaniig buzartaj baina. Uunii hor urshig hamgiin bagadaa 20-30 jil urgeljleh bolnoo.

Asuudliig ug ushilaas oilgooch dee 2016-01-28 106.120.39.200

Hooson uls torhiin toloo MAN yavaagui ee. Zasgiin gazriin bodloggui uil ajillagaag heleer,sanuulsaar baihad toodoggui yum uu? esvel oilgoh uhaan ni dutdag yum uu? Yamarch baisan huleen avch ergetsuulj bodood tavisan asuudluudad ni yadaj buruu zov ali boloh tuhaid alban esnii hariug ogdog ulsiin alba yavuulah naad zahiin soelgui , nohor shuumlel gej medehgui uchir utgagui uulgamch chavgants shig MAN bidniig unagah gej ulairlaa. yu ch hiihed belen ch geh shig elii balai yum yaridgaa yadaj bolioch dee. Uzel bodol ni tolovshoogui zaluusiig buruu zuild tuhirdgaa bolivol taarna.Ene uvaigui uildliin toloosond niigmiin setgel zui "hun torlogchii yavj irsen tuuheer batlagdsan ,shinjleh uhaanaar notlogdson unemlehui bodit uneniig hudal huurmag gej orond ni oorsodiinhoo hudal huurmag uil ajillagaag hamgiin zov meteer buh suvagaar medeelj osvor nasnii zaluusiig oyun uhaaniig buzartaj baina. Uunii hor urshig hamgiin bagadaa 20-30 jil urgeljleh bolnoo.

Зочин 2016-01-28 202.21.106.141

Сонгууль нь хурдан болж дуусаасай даа Эцэс төгсгөлгүй эрх мэдэл мөнгөний төлөө эх орон ард түмнээрээ тоглож дууслаа даа

гөлөгнүүд 2016-01-28 137.186.121.166

ДАХИАД Л НЭГ ПОПУЛИСТ ГАРЧ ИРНЭ БИЗ. АН ТЭР ЧИГЭЭРЭЭ ПОПУЛИСТУУД. ТЭДНЭЭС САЛАХ ХАМГИЙН САЙН АРГА БОЛ АН-Д САНАЛ ӨГӨХГҮЙ БАЙХ

Зочин 2016-01-28 103.9.91.214

Засгаа огцруулах дургүй тэнэг мал минь чи л өрөн дээрээ өр нэмээд, өтөнд баригдаад , өлбөрөөд, өлбийгөөд явж байхгүй юу чи. Бид хүн шиг амьдармаар байна Сайхнааг долоогчоо

Зочин 2016-01-28 202.55.180.155

БИТГИЙ ЭЛИЙР МАЛАА. ТА НАРЫН ЭНЭ БАЛАЙ УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨСИЙГ БИД ҮҮРЧ БАЙНА. ОГЦРУУЛЖ БОЛОХГҮЙ.