"Сургуулиуд мөнгөгүй учраас халдваргүйжүүлэлт хийхгүй байна"

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

"Сургуулиуд мөнгөгүй учраас халдваргүйжүүлэлт хийхгүй байна"

"Сургуулиуд мөнгөгүй учраас халдваргүйжүүлэлт хийхгүй байна"

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/  нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт 938 сургууль, цэцэрлэгийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн бэлэн байдалд хяналт шалгалт хийж буй. Сургалтын 938 байгууллагаас өнөөдрийн байдлаар 501 байгууллага хяналт шалгалтад хамрагджээ.

Улмаар шалгалтын явцад нийт 717 зөрчлийг  илрүүлж 184 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 12 байгууллагад хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчилтэй  холбоотой арван газарт хоёр  сая 500 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм. Шалгалтын талаар НМХГ-аас өнөөдөр /2020.08.28/ мэдээлэл хийлээ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН  152,151, 62 ДУГААР СУРГУУЛИУД ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД СУРГАЛТ ЭХЛЭХ БОЛОМЖГҮЙ

НМХГ-ын Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.ЛХАГВАДУЛАМ:

-Сургалт, дадлагын газар болон хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метр байхаар, нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд, дотуур байранд сурагчдын нэг оронд ногдох талбайн хэмжээг дөрвөн  м.кв-аас багагүй,ор хоорондох зайг 1.5 метр  байхаар байрлуулах шийдвэр  60 хувьд нь хангалтгүй байна.Бөөгнөрөл үүсгэхгүй, орох, гарах хаалгыг тус тусад нь байхаар, боломжгүй тохиолдолд хөдөлгөөний зохицуулалт хийсэн байдал  50 хувьд нь хангалтгүй байна.Санамж, зөвлөмжийг анги, танхим, үйлдвэрлэлийн сургалтын дадлагын газар, биеийн тамирын заал, хоолны газар, дотуур байр, ариун цэврийн өрөөнд тус тус байрлуулсан байдал  25 хувьд нь хангалтгүй байна. Багш, ажилтан, оюутан, суралцагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн дэлгэрэнгүй судалгааг гарган бүртгэл 70 хувь нь гаргаагүй байна.

Нэн ялангуяа алслагдсан дүүргүүдэд хими, биологи, дуу хөгжмийн багш дутагдалтай байгаа учраас тэтгэвэрт гарсан багш нарыг буцааж ажиллуулах нөхцөл байдал үүсээд байна. “Эрдмийн ундраа”, “Эрдмийн  өргөө” 125 зэрэг сургуулиудад багшлах боловсон хүчин дутмаг байна. Шалгалтын явцад нийтдээ 26 сургууль, 50 цэцэрлэг багшлах боловсон хүчин дутагдалтай байгаа  сонгон шалгаруулалт зарласан ч шалгаруулаагүй байна.

Сонгинохайрхан дүүргийн  152,151, 62 дугаар сургуулийн өргөтгөлийн байр ашиглалтад бүрэн орж амжаагүй учраас есдүгээр сарын 1 нд хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх боломжгүй. 

Сонгинохайрхан дүүргийн 119, 148 чингэлтэй дүүргийн 39, Баянгол дүүргийн 34 дүгээр цэцэрлэг болон  дээрх дурдсан сургуулийн засварын ажил дуусаагүй учраас аравдугаар сарын 1-ээс үйл ажиллагаа явуулна. Хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг 110 гаруй байгууллага бий. Энэ нь стандарт шаардлагын хувьд цэцэрлэгээс өөр. 2020 оны нэгдүгээр сараас хойш санхүүжилт нь зогссон учраас хүүхэд харах үйлчилгээ зогссон. Хүүхэд харах үйлчилгээ нь гэрийн нөхцөлд орон сууцанд байдаг тул нэг өрөөнд дээд тал нь 15 хүүхэд хамрагдана. Цэцэрлэгийн нэг ангид 20-25 хүүхэд байх ёстой. Гэвч тухайн цэцэрлэгийн ачаалал хүрэхгүй бол сургалтын зориулалттай байруудыг цэцэрлэг сургуулиудад Засгийн газрын төсвөөр түрээсэлнэ.

АНГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ МАТЕРИАЛЫГ ТӨСӨВТ СУУЛГАЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.ЦЭНД-АЮУШ :

-Хүүхэд хоорондын зай 1.5 метр байх ёстой ч шалгалтын явцад  40-50 см байгааг тогтоосон. Үдийн цай хөтөлбөрийг  хэрэгжүүлэхдээ хүнсний үйлдвэрийн тэжээллэг, чанарлаг бүтээгдэхүүн нийллэхгүй бол  цөөхөн цаг хичээллэж байгаа учраас халдваргүйжүүлэлт алдагдах магадлалтай байна. Ангийн цэвэрлэгээний материалыг төсөвт суулгаж өгөх хэрэгтэй.  Учир нь  501 сургууль, цэцэрлэгт халдваргүйжүүлэлт хийсэн байдлыг шалгахад 150 байгууллага нь  төсөв мөнгөгүйн улмаас халдваргүйжүүлэлт хийгээгүй байх жишээний.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж