ЭМЯ: Коронавирусээр өвчилсөн 301 тохиолдлоос 10-аас бусад нь эдгэсэн | News.MN

ЭМЯ: Коронавирусээр өвчилсөн 301 тохиолдлоос 10-аас бусад нь эдгэсэн

ЭМЯ: Коронавирусээр өвчилсөн 301 тохиолдлоос 10-аас бусад нь эдгэсэн

ЭМЯ: Коронавирусээр өвчилсөн 301 тохиолдлоос 10-аас бусад нь эдгэсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.08.28) мэдээлэл хийж байна.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

2020 оны наймдугаар сарын 27-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 471 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Үүнд наймдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн 259, Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 19 жолооч, гадаад улс руу явах хүсэлт гаргасан 13 хүн, тусгаарлан ажиглах байранд ажилласан 19 эмч, ажилтан болон тандалтын зорилгоор цуглуулсан гурван хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 68 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт наймдугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд орж ирж, тусгаарлагдсан 64 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, сувиллын ажиглалтад байгаа 14 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа есөн хүний шинжилгээ багтаж буй.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 301 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс эдгэрсэн 291 буюу 96.6 хувь нь эдгэсэн. Эдгэрсэн хүмүүсийн 33 нь сувилалд, 35 хүн нь гэрийн ажиглалтад байгаа бол 223 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр 10 хүн эмчлэгдэж байна. Тэдэний есийнх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Монгол Улсын хувьд тусгаарлалт ажиглалтад 269 хүн шинээр орж, 254 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар 3722 хүн ажиглах тусгаарлах байранд байна. Эдгээрт 38 их эмч, 100 резидент эмч, 92 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээрт 15 их эмч, 30 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 82 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн сүүлийн хоёр хоногт эцэг эхчүүдээс хувийн сургуулиуд сургалтын төлбөрийг 100 хувь төлөхийг шаардаж байна гэдэг гомдлоо хандсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 14 иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.

“СУРАГЧИД ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛИЙН ШИНЭ АГУУЛГА ҮЗЭХГҮЙ”

БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.НЯМ-ОЧИР:

-Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлдлээ. Салбар яамнаас өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах ажлыг нийслэл, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж дууслаа. Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд танхимын болон танхимын бус хичээлийн хуваарийг гаргаж мөрдөх ёстой. Боловсролын хүрээлэнгийн захирлын зөвлөмж ерөнхий боловсролын сургуулиудад хүрсэн. Өчигдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн хуваарийг гаргаж, албан ёсны цахим хуудсаараа дамжуулан эцэг, эхчүүддээ мэдээлсэн. Есдүгээр сарын 1-нд Мягмар гариг байгаа. Тийм учраас таны хүүхдийн хичээлийн хуваарь танхимын бус хичээл нь таарч байгаа бол хуваарийн дагуу гэртээ хичээлээ үзнэ.

Сурагчид есдүгээр сард зөвхөн бататгал хичээл үзэж, судална. Бататгал хичээлийн арга зүйн зөвлөмжийг боловсруулж, багш нарт хүргэсэн. Жишээлбэл, хоёрдугаар ангийн сурагч гуравдугаар ангидаа амжилттай суралцахын тулд ямар суурь агуулгыг аль хичээл дээрээ авах вэ гэдгийг зөвлөсөн. Өнөөдөр сүүлийн зөвлөмжүүд яамны вэб сайтад тавигдаж байгаа.

Есдүгээр сард өнгөрсөн хичээлийн жилд теле хэлбэрээр цацсан гурав, дөрөвдүгээр улирлын хичээлүүдийг бататгах учраас эцэг, эхчүүд соргог хандах ёстой. Зарим эцэг, эхчүүд өнгөрсөн жил нэгдүгээр ангид орсон хүүхдээ дахин нэгдүгээр ангид суулгах байдлаар хүсэлт гаргаж байна. Бид өнгөрсөн хичээлийн жилийн агуулгыг бататгах агуулгаар дахин орох учраас санаа зовох асуудал байхгүй. Тиймээс аль болох хүүхдээ анги дэвшүүлэх суралцуулах шаардлагатай. Танхимын бус болон танхимын сургалтын хичээлийн хуваарь давхцахгүйгээр хүүхдэд хэт их ачаалал өгөхгүй байхаар цагийг тооцоолсон. Тиймээс есдүгээр сарын 1-нд теле хичээлээр сурагчид шинэ агуулга үзэхгүй. Теле хичээлийн шинэ агуулга аравдугаар сараас эхэлнэ. Цаашдын теле хичээлүүдийг бэлтгэсэн байгаа.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-28 202.9.46.179

Жижиг дунд гэлтгүй бүх бизнес МАН-ын "айлгах тактик", харалган бодлогын золиос блсон. Хариуцлагыг нь хэн үүрэх вэ? ноён Корона гуай юу?

Avatar

АРДУУД 2020-08-28 202.126.88.136

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЛЭЭ. ЯДАЖ ХАМТАРСАН БОЛОН ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРАА ОРУУЛМААР БНА

Avatar

Зочин 2020-08-28 66.181.191.101

1 хүн хүнд 9 хөнгөн хүн байна гэх юм. Тэгснээ 11 хүн вирустэй байна гэхээр үлдсэн 1 хүн хайчсан бэ? Энийгээ шалгаж бичээчээ

Avatar

Зочин 2020-08-28 202.179.25.91

10 хүн гэсэн байна.

Avatar

Зочин 2020-08-28 59.153.114.28

сүүлд нь засчихаж анх 11 гэсэн байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж