Ж.Батсуурь гишүүний банталт

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Ж.Батсуурь гишүүний банталт

Ж.Батсуурь гишүүний банталт

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байнгын хорооны хуралдааны үеэр "Улаанбаатарчууд 36 мянган төгрөгөөр мах авч идэх ёстой" гэж хэлсэн хэмээн хэд хоног шүүмжлүүлэв. Тэрбээр энэ талаараа хэвлэлд тайлбарлажээ. Тодруулбал, "Жилд 20-30 сая толгой малын махыг 8 мянгаар өгөөд байх 30 мянгаар өгөөд байх хоёр чинь асар их ялгаатай шүү дээ. Гадаад гараад дөрөвхөн алхаад үнэтэй мах иддэг мөртлөө Монголдоо орж ирээд малчдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлээд байж болохгүй биз дээ. Сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстой. Миний хэлэх гэсэн санааг бүтнээр нь сонссон малчид баярлаж байна лээ. Улаанбаатарынхан л гээд хэлчихсэн болохоос биш. Малчид өөр өөрсдийнхөө малын махыг идчихнэ. 21 аймагт малгүй хүн гэж байхгүй. Тэгэхээр 21 аймгийн иргэд асуудалгүй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын иргэдээс бусад нь малчин буюу мал бүхий иргэд байдаг. Харин махны үнэ Улаанбатарынхны буюу 20 хувийнхны л асуудал болж байгаа биз. Энэ 20 хувийнхны асуудлыг сан үүсгээд шийдэж болно гэж харж байгаа" гэсэн тайлбар өгчээ.

Угтаа бол Эрээн хотод очоод 1кг махыг 36 мянган төгрөгөөр худалдаж авч чадаж байгаа учраас малчдын махны үнийг бодлогоор өсгөх, дорвитой арга хэмжээ авах ёстой гэсэн санааг хэлснийг мушгин гуйвуулсэн гэжээ. Монголчууд 80 сая малтай ч мал аж ахуйн салбартаа дорвитой бодлого хэрэгжүүлж чадахгүй, махаа импортлож орлого олж чадахгүй байгаа санаа нь үнэн ч 36 мянган төгрөгөөр мах худалдаж авах эдийн засгийн чадамжгүй ард түмэнтэй гэдгээ эрхэм гишүүн мэддэггүй бололтой. Өөрийнхөө хэлснийг цайруулах гэж хичээхээсээ илүү бодит амьдралынхаа хөрсөн дээр буувал яаж байна эрхэм гишүүн ээ.

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ТэнэглэлТэнэглэл
19
БурууБуруу
10
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж